Б.Болортуяа маргааш Гуамын бөхтэй барилдана


Маргааш /2021.08.05/ “Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 74, 125 кг болон эмэгтэйчүүдийн 53 кг жингийн барилдаан болох бөгөөд өнөөдөр сугалаа явагдаж Монголоос эмэгтэй 53 кг-д хүч үзэх Б.Болортуяа эхний тойрогт Гуамын Ркаела Акинотой таарлаа. 2018 оны Micronesian Games наадмын аварга. 2018, 2019 оны Далайн орнуудын аварга Ркаела Акино 22 настай. Тэрбээр Тунист болсон Африк, далайн орнуудын тэмцээнээс олимпын эрхээ авсан. Түүний аав нь Гуамын чөлөөт бөхийн холбооны тэргүүн байсан. Төрсөн эгч Миа Лани нь чөлөөт бөхийн тамирчин бөгөөд авга ах Мариано 1988 оны Сөүлийн олимпын жүдо бөхийн төрөлд оролцож байжээ. Тэр 4 настайгаасаа спортоор хичээллэсэн юм байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.