Японы тамирчин С.Ёсозүми Токиогийн Олимпоос алтан медаль хүртлээ


Японы тамирчин Сакүра Ёсозүми өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн скейтбордингийн тэмцээнд ялалт байгуулж, алтан медалийн эзэн болжээ. Ингэснээр зохион байгуулагч орон энэхүү төрлөөс гурав дахь алтан медалиа хүртлээ. Өдгөө 19 настай залуу тамирчин финалын эхний үзүүлбэрээ гайхалтай гүйцэтгэж, 60.09 оноо авснаар бусад тамирчдыг тэргүүлсэн байна. Тус төрөлд түүний нутаг нэгт, 12 настай тамирчин Кокона Хираки 59.04 оноогоор мөнгөн медаль хүртсэн бол Их Британийн 13 настай тамирчин Скай Браун 56.47 онооны үзүүлбэр үзүүлснээр хүрэл медалийн болзол хангажээ. С.Ёсозүми 2018 оны Азийн наадмаас эмэгтэйчүүдийн скейтбордингийн төрлөөр мөн алтан медаль хүртсэн юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.