АНУ-д сул дархлаатай хүмүүст вакцины гурав дахь тунг тарихаар төлөвлөж байна


Дархлааны тогтолцоо нь суларсан хүмүүст “COVID-19”-ийн вакцин хийлгэсний дараа нэмэлт хамгаалалт шаардлагатай байж магадгүй байгаа тул ийм бүлгийн хүмүүсийг вакцины гурав дахь тунд хамруулах ажлыг “тун удахгүй” эхлүүлнэ гэж АНУ-ын халдварт өвчин судлалын нэрт мэргэжилтэн, доктор Энтони Фаучи мэдээлжээ. “Сул дархлаатай хэмээн тодорхойлж буй хүмүүст эрхтэн шилжүүлэх мэс засалд орсон, хорт хавдрын химийн эмчилгээ хийлгэж байгаа болон дархлааны эмгэгтэй өвчтөнүүд орно” гэж Э.Фаучи Виржиниа муж улсын захирагч Ральф Нортэмийн мягмар гарагт зохион байгуулсан цахим үйл ажиллагааны үеэр хэлжээ. “Эдгээр хүмүүст вакцины үйлчлэл сул байх магадлалтай тул тэдэнд нэмэлт тунг тарих нь нийт хүн амаас илүү чухал юм” хэмээн тэрбээр нэмж хэлсэн байна. АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн вакцины зөвлөхүүд дархлаа султай хүмүүсийг нэмэлт тунд хамруулах хэрэгтэй эсэх талаар хэлэлцсэн боловч одоогийн байдлаар албан ёсны зөвлөмж гаргаагүй байгаагаас гадна холбогдох удирдамжийн талаар санал хураалт явуулаагүй байгаа юм. “Бид тэдгээр хүмүүсийн дархлааг байх ёстой түвшинд нь "боломжтой тохиолдолд" хүргэхийн тулд холбогдох шийдвэрийг тун удахгүй гаргахын төлөө хичээнгүйлэн ажиллаж байна” гэж АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн дарга Э.Фаучи мэдээлжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.