"Сүү" ХК эхний хагас жилийн ажлаа тайлагналлаа


Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "Сүү" ХК энэ оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг цахим хэлбэрээр олон нийтэд нээлттэй танилцууллаа. Эхний хагас жилд "Сүү" ХК үйл ажиллагаагаа сайжруулах, шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх, үйлдвэрийн их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тайлант хугацаанд хүрсэн үр дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулан танилцуулахад: 2021 оны Бизнес төлөвлөгөөний дагуу сүү бэлтгэн нийлүүлэх байнгын ажиллагаатай 2 хоршоог байгууллав. Цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 33 хувь өсөж, 51.1 тэрбум төгрөгт хүрсэн. Цэвэр ашиг нь 184 хувиар өсөж, 5.9 тэрбум төгрөгт хүрчээ. Тоног төхөөрөмжийн шинэчлэл болон хоршоодод нийт 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь 125 хувийн өгөөжтэй явж байна. 2018 оноос эхлэн ажилчид, харилцагч, бэлтгэн нийлүүлэгчдэдээ хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны нэгдүгээр хагас жил хүртэл нийт 131,000 ширхэг хувьцааг олгосон байна. Тайлангийн бүрэн эхийг https://www.facebook.com/watch/live/?v=1385798475154975&ref=watch_permalink дарж үзнэ үү.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.