Япон гадаадад суугаа иргэдээ нисэх буудлуудад вакцинжуулж эхэллээ


Япон улс эх орондоо түр хугацаагаар ирж буй гадаадад суугаа иргэдээ нийслэл Токио хот дахь болон тус хотын ойролцоо оршдог олон улсын хоёр нисэх онгоцны буудалд коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлжээ. Тодруулбал, Чиба мужийн Нарита олон улсын нисэх буудал болон Токио хотын Ханэда нисэх буудалд 10-17 цагийн хооронд вакцин хийлгэх боломжтой болжээ. Ийнхүү вакцинд хамрагдахын тулд иргэд Засгийн газрын цахим хуудсаар захиалга өгөх ёстой байна. Японы Засгийн газар гадаадад амьдарч буй өөрийн улсын иргэдийг хамруулсан санал асуулга явуулсны дүнд энэхүү шийдвэрийг гаргажээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн дийлэнх нь эх орондоо вакцинжуулалтад хамрагдахыг илүүд үзэж буйгаа илэрхийлсэн байна. Гадаад хэргийн яамны мэдээлснээр, гадаадад оршин суугаа 40 мянга орчим иргэн улсдаа вакцинжуулалтад хамрагдана гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Энэхүү вакцинжуулалтыг ирэх оны нэгдүгээр сарын эхэн хүртэл үргэлжлүүлнэ. Үүнтэй холбогдуулан Гадаад хэргийн яамны нэгэн өндөр албан тушаалтан, халдвар дэлхий даяар тархаж буй энэ үед вакцин хийлгэхийг хүссэн иргэддээ энэхүү боломжийг ашиглахыг уриалжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.