“Токио-2020”-д зориулсан виртуал “Mongolia house” аппликэйшн нээлтэй хийлээ


Монголын үндэсний олимпын хороо //МҮОХ-ноос 2020 оны Зуны олимпын XXXII наадамд зориулан бүтээсэн “Mongolia House” аппликэйшнээ танилцууллаа. AR технологи дээр суурилан бүтээгдсэн тус аппликэйшн нь Японы нийслэл Токио хотноо явагдаж буй олимпын наадамд оролцож буй Монголын баг тамирчдыг танилцуулах, дижитал орчинд Монголын соёл, өв уламжлалыг таниулах үндсэн зорилготой юм. Уг апп-ыг МҮОХ-оос AR технологи хөгжүүлэлтийн чиглэлээр тэргүүлэгч Аргун ХХК-тэй хамтран бүтээжээ. Олимпын наадамд оролцож буй улс орнууд өөрсдийн улс, соёлоо танилцуулах зорилгоор тусгай орчин, байшин засдаг уламжлалтай. Манай улс ч 2020 оны олимпын наадамд өөрийн улсыг сурталчлах “Mongolia House” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж, Токио цамхагийн дор засахаар ажиллаж байсан юм. Харин цар тахлын улмаас төрөл бүрийн хязгаарлалт дор зохион байгуулж буй энэ удаагийн наадамд манай улс анх удаа уг уламжлалыг дижитал орчинд шилжүүлэх санаачлага гаргаж, ийн аппликэйшнээ танилцуулж байгаа нь энэ юм байна. Дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн эрэлттэй чиг хандлагуудын нэг AR-ийг ашигласнаар уг апп нь хэрэглэгчдэд гар утсаараа Японы мэргэжлийн сумогийн Их аварга Хакүхо М.Даваажаргалын гэрээр аялах боломжийг олгоно. Мөн “Токио 2020” наадамд оролцож буй Монголын багийн танилцуулгыг үзэж, Монгол соёлыг танилцуулсан төрөл бүрийн контентыг хүлээн авах боломжтой ажээ. “Өнгөрсөн жил явагдсан ОУОХ-ны чуулганы үеэр Монгол Улс анх удаа дижитал хэлбэрээр улсаа танилцуулах зорилготой байгаагаа зарласан нь ийнхүү биеллээ олж байна. Виртуал орчинд Монголчуудын бахархал болсон, тэр дундаа сүмогийн Их аварга Хакүхо М.Даваажаргалын гэрийг AR технологийн тусламжтайгаар хэрэглэгчдийн гарт ойртуулж байгаадаа баяртай байна. Дэлхийн өнцөг булан бүрээс апп-ийг маань хэрэглэгчид уг гэрт орж, машид нарийн урласан хийц, чамин тансаг эдэлбэр бүрийг нь мэдрэх боломжтой. Энэ апп таныг Монголын өнө эртнээс уламжлалтай түүх соёлтой танилцуулахаас гадна спортын арвин амжилтыг маань хуваалцах боломжийг олгох болно” хэмээн уг апп-ийг санаачлагч ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг онцлон тэмдэглэв. Уг апп нь Монгол, Англи, Япон хэлээр ашиглах боломжтойгоос гадна iOS, Android үйлдлийн системд бүрэн нийцэн ажиллана. Технологийн дэвшлийг өв соёлолтой хослуулан дэлхийд таниулах боломж олгосон уг төслийн алтан ивээн тэтгэгчээр “Скайтел”, “И-Март”, “Хас Банк”, “Ачит Ихт” ХХК-ууд ажилласан бол мөнгөн ивээн тэтгэгчээр “Богд Банк”, “Аргун”, “МПлас”, “iLaw” компаниуд ажилласан байна. Та бүхэн дараах холбоосоор апп-ыг татаж аван, Монгол гэрээр зочлон Монголын багаа дэмжээрэй. iOS: https://apps.apple.com/us/app/mongolian-house/id1576716558 Android: https://play.google.com/store/apps/details.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.