Пак Гын Хегийн рейтинг 11.5 хувь болтлоо огцом буурчээ


Өнгөрсөн нэг сарын хугацаанд БНСУ-ын Ерөнхийлөгч ард, иргэдээсээ хоёр удаа уучлалт гуйж, Ерөнхий сайд нь сайн дураараа огцрохоо мэдэгдсэн. Пак Гын Хетэй сүүлийн 18 жилийн турш хамт ажилласан гурван туслах нь сайн дураараа ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Эдүгээ түүний туслахаар ажиллаж байсан хоёр хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, цагдан хориод байгаа юм.

Ерөнхийлөгч Пак Гын Хегийн улс төрийн рейтинг дунджаар 50 байсан бол өрнөж буй үйл явдлуудтай холбоотойгоор 11.5% болж огцом буурчээ. MBN эдийн засгийн өдөр тутмын сонины олон нийтийн судалгааны төвөөс гаргасан дээрх судалгаанд 2528 хүн оролцсон байна.

Эх сур:medee.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.