ШУА-ийн Археологийн хүрээлэн: Улаан хадны зэвүүд


Энэ удаад ШУА-ийн Археологийн хүрэлээнгийн олдвор шинэ чулуун зэвсгийн сүүл үед холбогдох Улаан хадны зэвүүдийг толилуулж байна. Монгол-Японы хамтарсан “Чулуун зэвсгийн дурсгал судлах анги”-ийн судлаачид 2008 онд Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт Өглөгчийн голын хөндийд чулуун зэвсгийн малтлага судалгаа хийсэн. Судалгааны явцад Улаан хад хэмээх хадан цохио бүхий уулсын урд энгэрт оршдог жижиг хөмгийн өмнөх талбайгаас нийт 18 ширхэг чулуун эдлэл олдсоны 17 нь зэв юм. Эдгээр эдлэлийг бор шаргал, ногоон, хүрэн өнгийн цахиур чулууашиглан үйлдсэн байх бөгөөд сурвалжтай, тэгш суурьтай хэмээн ангилна. Сурвалж бүхий зэвүүдийг захын ирмэгээс төв рүү чиглүүлэн хөндлөн холтчих замаар сайтар нимгэлсэн байх ба ирмэгүүдийг жижгээр холтчин ирлээд, үзүүр хэсгийг хурцалж шовхолсон байна. Эдгээрийн нэг хажуу, эсвэл хоёр хажуу ирмэгийг дотогш нь ховил гаргах маягаар холтчиж, мөсөнд суулгах зориулалт бүхий сурвалжбий болгожээ. Тэгш суурьтай зэвүүдийг мөн адил зах ирмэгүүдээс төв рүү чиглүүлэн хөндлөн холтчих замаар сайтар нимгэлж, ирмэгүүдийг жижигээр холтчин ирлэсэн байна. Суурь хэсэг нь тэгш бөгөөд хоёр талаас нь холтчих замаар налуулан хурцалжээ. Эдгээр зэвүүд нь шинэ чулуун зэвсгийн сүүл үед холбогдоно.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.