Цөмийн зэвсгээс татгалзахыг Казахстаны Ерөнхийлөгч уриалж байна


ТОКИО. /Kyodo/. Цөмийн зэвсгийг хориглохын тулд хамтран ажиллахыг дэлхийн улс орнуудад хандан Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев уриаллаа.
Н.Назарбаев мягмар гарагт Токио хотноо Японы парламентад үг хэлжээ.
 
ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Казахстан улсад 450 гаруй удаа цөмийн туршилт хийсэн болохыг тэрбээр дурдаад “үй олноор хөнөөх зэвсэг ямар хүчтэй, хор хөнөөлтэй болохыг Казахстан болон Япон мэднэ” гэжээ. Мөн цөмийн туршилт хийх нь газар болон хүний эрүүл мэндэд асар ихээр сөргөөр нөлөөлдөг гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
 
Өнөөдөр Н.Назарбаев Хирошима хотод очиж, атомын бөмбөгдөлтийн улмаас хохирсон Хирошима болон Нагасаки хотын иргэдийн дурсгалыг хүндэтгэхийн зэрэгцээ цөмийн зэвсгийг хориглохыг дэлхийн нийтэд хандан уриалах ажээ.
 
 
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.