Энэ жил аймгийн хэмжээнд “Эхийн алдар” одонг 391 эх хүртлээ


Увс:Энэ жил аймгийн хэмжээнд “Эхийн алдар” одонг 391 эх хүртэж байгаа бөгөөд үүнээс нэгдүгээр зэргийн одонгоор 46, хоёрдугаар зэргийн одонгоор 345 эх шагнуулж байна. Коронавирусний халдварын тархалтын улмаас “Эхийн алдар” 1, 2-р зэргийн одонгоор шагнуулсан эхчүүдийн шагналыг сум суманд харилцан адилгүй цаг хугацаанд гардуулсаар байна. Хамгийн сүүлд аймгийн төв болох Улаангом сумын 100 гаруй эхийн одонг аймгийн удирдлагууд энэ сарын 25-ны өдөр гардуулан өглөө. Тэгэхдээ цар тахлын энэ үед аль болох олон хүн цуглуулахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан гардуулсан юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.