Нууц задруулсан телевизийн үйл ажиллагааг зогсоов


Энэтхэгийн хамгийн их үзэгчтэй “NDTV” телевизийн үйл ажиллагааг 24 цагаар зогсоосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 
Телевизийн үйл ажиллагааг зогсоосон талаар Хэвлэл мэдээлэл хариуцсан сайд “NDTV” телевиз мэдээллийн хөтөлбөрөөрөө улсын нууцын зэрэглэлтэй мэдээ материалыг дэлгэсэн. Тиймээс сахилгын шийтгэл ноогдуулсан” гэж мэдэгджээ.

 
“Патанкот” агаарын нисэх хүчний баазад өнгөрсөн нэгдүгээр сарын 4-ний шөнө террорист халдлага гарсан билээ. Уг халдлагын үеэр тус телевиз “Тус баазын цэргийн тоо, зэвсгийн тоо мэдээлэл гэх мэт  нууц материал илчилсэн” хэмээн сайд хэлжээ.
 
Халдлагаар энэтхэгийн таван цэрэг амиа алдсан юм. Энэхүү халдлагыг пакистанчууд үйлдсэн байна. “NDTV”-ийн уран бүтээлчид дээрх шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд гомдол гаргасан байна.  Мөн тус телевизийн цахим сайтыг хаажээ.

 Эх сур:shuud.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.