Ж.Байден: Бид ОХУ-тай сөргөлдөхийг эрмэлздэггүй


Манай улс ОХУ-тай сөргөлдөхийг эрмэлздэггүй бөгөөд талуудын хамтран ажиллах боломжтой салбарт тогтвортой, урьдаас таамаглаж болохуйц харилцааг бий болгох сонирхолтой хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены “The Washington Post” сонинд нийтлэгдсэн материалд дурджээ. “Ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярих үеэрээ би нээлттэй байсан. АНУ ОХУ-тай сөргөлдөх зорилгогүй. Стратегийн тогтвортой байдал, зэвсэглэлд хяналт тавих зэрэг асуудлаар бид тогтвортой харилцаа бий болгохыг зорьж байна. Иймд Стратегийн давшилтын зэвсэглэлийг цаашид хорогдуулах, хязгаарлах арга хэмжээний тухай гэрээг таван жилээр сунгахын тулд би даруй алхам авсан” хэмээн тэрбээр хэлсэн байна. “Ардчилсан холбоод, байгууллагууд өнөөгийн аюул заналхийлэл, эсэргүүцэгчдийг сөрөн зогсох чадвартай гэдгээ баталж чадах болов уу. Би чадна гэж итгэж байна. Бидэнд үүнийг нотлох боломж бий” хэмээн тэрбээр мөн ярьжээ. Ж.Байден Европт айлчлах үеэрээ Брюссель дахь НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцох юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.