БНХАУ цахим тоглоомын хак бүтээгч том сүлжээг илрүүлжээ


Цахим тоглоом судлаач Серкан Тотогийн хэлснээр, Хятадад баривчлагдсан хакеруудын сүлжээ харьцангуй урт хугацаанд ажилладаг, “мэргэшсэн” бүлэглэл байж болзошгүй аж. Тэрбээр “Тэд мэргэжлийн маш өндөр түвшинд ажилладаг нь харагдаж байна.

БНХАУ-ын эрх баригчид олон улсад борлуулалтаараа тэргүүлж буй “Call of duty”, “Overwatch” гэх мэт тоглоомуудын үйлдлийн системийг доголдуулах хак бүтээн зардаг хамгийн том сүлжээг илрүүлснээ зарлаж, 10 хүнийг баривчилжээ.

Баривчилгааны явцад цагдаа нар тус хакеруудаас 76 сая ам.доллар, хэд хэдэн дээд зэрэглэлийн автомашин болон бусад үнэ бүхий бараанууд хураан авсан байна. Олон улсын мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, цахим тоглоомын хак сүүлийн үед ялангуяа тэмцээн, уралдаан зохион байгуулдаг олон тоглоомын хувьд шүдний өвчин болоод байв.

Цахим тоглоом судлаач Серкан Тотогийн хэлснээр, Хятадад баривчлагдсан хакеруудын сүлжээ харьцангуй урт хугацаанд ажилладаг, “мэргэшсэн” бүлэглэл байж болзошгүй аж. Тэрбээр “Тэд мэргэжлийн маш өндөр түвшинд ажилладаг нь харагдаж байна. Тэдний үүсгэсэн сайтууд дээр бүх зүйл маш цэгцтэй, ойлгомжтой байх агаад бусад ижил бүлэглэлүүдтэй харьцуулахад сар бүр хэдэн сая ам.доллар илүү олдог, асар том цар хүрээнд ажилладаг, олон үл хөдлөх хөрөнгөтэй байжээ” хэмээн ярьсан байна.

Ийнхүү Хятадын илрүүлсэн хэрэг, баривчилгаа цахим тоглоомын ертөнцийн сүүдэрт хэдийнэ шинэ төрлийн бизнес үүсч, цэцэглэн хөгжөөд буйг олонд таниулсан үйл явдал боллоо.

Цахим тоглоом сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг өмнөхөөсөө ч илүү татах болж, зарим тохиолдолд улс төрийн хэрэгсэл ч болж байна. Жишээлбэл, АНУ-ын Конгрессын гишүүн Александриа Окасио Кортез цахим тоглоом тоглож буй бичлэг хийн, цахим орчинд тарааж, олны анхаарлыг өөртөө татаж байв.

Япон улсад гэхэд өнгөрсөн онд зөвхөн цахим тоглоом тоглох зориулалттай "e-ZONe" зочид буудал нээгдсэн нь одоо хүртэл олны хөлд дарагдсаар байгаа аж. Буудлын менежер Такахиро Шимамотогийн хэлснээр, үйлчлүүлэгч нар ихэнхдээ ажлын сүүлийн өдөр өрөө захиалж, хагас, бүтэн сайн өдрүүдэд тасралтгүй тоглож байгаад явдаг байна.

Эх сурвалж: CBS Б.Амарбаясгалан (news.mn)

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.