АНУ: Вакцин хийлгэсэн иргэд чөлөөтэй зорчиж болно


АНУ-ын иргэд Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтдаа бүрэн хамрагдаад дотооддоо чөлөөтэй зорчих боломжтой болжээ. Тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв өчигдөр /2021.04.02/ зөвлөмжөө шинэчилсэн байна. Өмнө нь вакцинжуулалтдаа бүрэн хамрагдсан ч гадаад, дотоодын чиглэлд аялахыг нь хориглож байсан юм.

Тус улсад “Pfizer/BioNTech” болон “Moderna” вакцины хоёр дахь тун, “Johnson & Johnson” вакцины нэг тунг тариулснаас хойш хоёр долоо хоногийн дараа бүрэн дархлаа тогтсонд тооцож байгаа юм.

Шинэ зөвлөмжид зааснаар, вакцины бүрэн тунгаа хийлгэсэн иргэд дотоодын аялалаас ирээд өөрийгөө тусгаарлах шаардлагагүйгээс гадна очих газар нь шаардахгүй бол онгоцонд суухаас өмнө шинжилгээ өгөх хэрэггүй болжээ.

Гадаадад аялсан иргэдийн хувьд АНУ руу буцаж ирэхээсээ өмнө болон ирснийхээ дараа шинжилгээ өгөх хэвээрээ бөгөөд ирээд заавал тусгаарлагдах шаардлагагүй болсон байна. Түүнчлэн вакцинжуулалтдаа бүрэн хамрагдсан хүмүүс амны хаалт зүүх, гараа угаах, хүн хоорондын зай барих зэрэг дэглэмийг үргэлжлүүлэн мөрдөх шаардлагатай гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN, Н.Амгалантуул (news.mn)

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.