Хулгайн замаар Дорнод аймаг руу нэвтэрсэн иргэнээс Covid-19 илэрчээ


Дорнод аймагт Covid-19-ийн нэг тохиолдол илэрч, гамшгийн үеийн "шар” түвшинд шилжиж байгааг аймгийн Онцгой комисс мэдээллээ.

Тодруулбал, халдвартай нь батлагдсан Өмнөговь аймгийн харьяат иргэн А нь Өмнөговь аймгаас гарч, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаар дамжин гуравдугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт ирж, Сэргэлэн, Баяндун сумдад хурдан морь сонирхсон гэсэн өгүүлэмжтэй. Тухайн иргэнийг Цагаан-Овоо сумын шатахуун түгээх станцаар үйлчлүүлж байх үед нь саатуулж албадан тусгаарласан байна.

Аймгийн онцгой комиссоос мэдээлснээр уг иргэн нь Дорнод аймаг руу хулгайн замаар зөвшөөрөлгүй нэвтэрснийг тогтоож албадан тусгаарлажээ. Халдвар авсан иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарч, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-д явуулж баталгаажуулах юм.

Одоогоор аймгийн Онцгой комиссын дэргэдэх Тандалт судалгааны Хариу арга хэмжээний баг ойрын болон дам хавьтлыг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: Ц.ДУЛАМ (news.mn)

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.