Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг нэг сараар сунгав


Covid-19 халдварын салбар дундын 22 дахь шатны эрсдэлийн  үнэлгээг мэргэжлийн байгууллагын төлөөлөл 25 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 22 -ны өдөр хийсэн бөгөөд эрсдэлийн түвшин “МАШ ӨНДӨР” гэсэн дүгнэлт гаргасан аж.

НЭМЭЛТ: 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг нэг сараар сунгалаа. Тодруулбал, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа улсын хэмжээнд гуравдугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох байсныг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг дуустал сунгаж, Засгийн газрын тогтоол гаргалаа.

Covid-19 халдварын салбар дундын 22 дахь шатны эрсдэлийн  үнэлгээг мэргэжлийн байгууллагын төлөөлөл 25 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 22 -ны өдөр хийсэн бөгөөд эрсдэлийн түвшин “МАШ ӨНДӨР” гэсэн дүгнэлт гаргасан аж.

Мөн Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулж хугацааг нэг сараар сунгав. Ингэснээр 2021 оны тавдугаар сарын 1-н хүртэл хилийн 14 боомтоор ачаа тээврийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж, зорчих хөдөлгөөнийг хорьсон хэвээр байна.  Зөвхөн УОК-ын зөвшөөрлөөр зорчигчийг хил нэвтрүүлнэ.

Уг нэмэлт төсвөөс гэрийн хяналт, тандалт хийх үйл ажиллагаанд дайчлагдан оролцож буй 773 резидент эмч, 227 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг 23 хоног дайчлан ажиллуулахад шаардагдах эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун, хоол, бичиг хэрэг, ариутгал халдваргүйтлийн бодисоор хангах зэрэг нийт зардалд 3.9 тэрбум төгрөг, дотоодын хавьтлын улмаас тусгаарлагдсан иргэдийн тусгаарлах байр хоолны зардалд 874 сая төгрөг,  нийслэлийн 84 дархлаажуулалтын цэг дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн хувийн хамгаалах хувцас хэрэглэл, халдваргүйтгэлийн бодист 50 сая төгрөг, БНХАУ-аас цар тахлын эсрэг вакцин тээвэрлэн авч ирэх тээвэрлэлтийн зардалд 276 сая төгрөг нийт 5.9 тэрбум төгрөгийг зардал шаардлагатай гэв. Үүнээс 3.9 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс, 2 тэрбум төгрөгийн зардлыг Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцаас гаргахаар шийдвэрлэж, Шадар сайд болон Сангийн сайд нарт зөвшөөрлөө.

Энэ сарын 13-14-ний өдрүүдэд болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас орон гэргүй болсон өрхүүдийн хохирлыг арилгах, малын сэг зэмийг зөөвөрлөн устгах болон нийслэлд КОВИД19-ийн эсрэг дархлаажуулалтын ажлын дайчилгаанд орон нутгаас татан ашиглаж буй эмнэлгийн түргэн тусламжийн автомашинуудыг шатахуунаар хангахад шаардагдах нийт 480 сая төгрөгийг улсын нөөц хөрөнгөөс гаргахаар болов.

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 13-14-нд болсон цасан болон шороон шуурга 16 аймгийн 154 сумыг хамарч, 24-40 м/с хүртэл ширүүсч, хүчтэй шуурчээ. Үүний улмаас нийт 531 гэр нурснаас 71 нь дахин сэргээх боломжгүй болж тухайн айл өрхүүд орон гэргүй болжээ. Иймд 

Мөн Дундговь аймагт цасан болон шороон шуурганы улмаас их хэмжээгээр зүй бусаар хоргодсон малын сэг зэмийг устгахад зориулж 150 сая төгрөгийг өртөг бүхий 1 ширхэг дугуйт ачигч/ковш/ худалдан авах, КОВИД19-ийн эсрэг нийслэлд зохион байгуулж байгаа дархлаажуулалтад орон нутгаас ирж, дайчлагдаж буй эмнэлгийн түргэн тусламжийн автомашинуудыг шатахуунаар хангахад 50 сая төгрөгийн төсвийг тус тус зарцуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

НЭМЭЛТ: 

Засгийн газрын ээлжит бус хуралдаан товлосон цагтаа эхэлж, Covid-19 цар тахлын талаарх нөхцөл байдлын мэдээллийг сонсч байна.  Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хот төдийгүй арав шахам аймагт цар тахал дэгдсэнээс дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол 5895 болсон. Эмч, эмнэлгийн ажилтнууд олон сараар тасралтгүй цар тахалтай тэмцсэнээс туйлдаж эхэлж байна гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал мэдэгдсэн. Мөн судлаачдын зүгээс цаг алдалгүй хөл хорио тогтоохгүй бол эмнэлгийн ор хүрэлцэхгүй болж, нөхцөл байдал хүндэрнэ гэдэг зөвлөмж хүргүүлж байгаа. Харин Засгийн газрын хувьд нөхцөл байдлыг ирэх дөрөвдүгээр сарын 5-н хүртэл харзнахаар шийдвэрээ гаргасан ч халдварын тоо өдөрт 200 гаас буухгүй улам ч өсөх хандлагатай болж ирж буй юм.

Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлалаа

Засгийн газар  өнөөдөр /2021.03.25/ 14:30 цагаас ээлжит бус хуралдаан зарлалаа. Хуралдаанд Covid-19 халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар  Шадар сайд танилцуулга хийх юм байна.

Өнөө өглөөний 11:00 цагийн байдлаар  шинээр 285 хүнээс Covid-19 халдвар илэрсэн.  Шинээр бүртгэгдсэн халдваруудын 267 нь Улаанбаатар хотод, 18 тохиолдол нь орон нутагт бүртгэгдэв.  Тодруулбал Завхан нэг , Төв хоёр , Баянхонгор нэг, Орхон гурав, Дорноговь хоёр, Дархан-Уул долоо , Архангай аймагт хоёр  шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Өнгөрөгч Даваа гаригт Улсын онцгой комисс /УОК/-ын өргөтгөсөн хуралдаанаар гуравдугаар сарын 29-ныг хүртэл улбар шар түвшинд шилжүүлсэн хугацааг дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл сунгасан. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 05-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоохгүй. Харин үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг багасгах зэрэг тодорхой зохицуулалтууд хийнэ гэж мэдэгдсэн.

Гэвч халдварын тархалт өндөр байгаа учраас уг асуудлаар Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар болов.

Эх сурвалж: Ш.Адъяамаа (news.mn)

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.