Ерөнхийлөгч Х.Баттулга МОАХ-ны гишүүдийг төлбөртэй ЖАГСААЛД бэлдэж байна гэв үү?


Үндсэн хуулийн цэц дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба хашсан болон хашиж буй хүн дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх асуудал яригдаж, үүнтэй холбоотой зарим мэдээллүүд цахим орчинд нийтлэгдсээр байгаа юм

Тодруулбал, өчигдөр ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж нар Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвших эрхтэй гэж үзлээ гэх мэдээлэл гарсан. Гэтэл уг мэдээллийг ҮХЦ-ийн хэвлэлийн албанаас няцаасан байдаг

Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга МОАХ-ны гишүүдийг 50.000 төгрөгийн төлбөртэй жагсаалд бэлдэж байна гэх мэдээлэл сошиалд нийтлэгдсэн нь олон нийтийн анхаарлыг ихээр татаж байгаа юм.

Тухайлбал, “Толь мэдээ ” цахим хуудсанд

” УИХ-ын шийдвэрт хориг тавьж, УИХ-ын үйл ажиллагааг гацаах, цаашлаад маргааш буюу 3 сарын 25-ны өдөр МоАХ-ын гишүүдийг өдрийн 50 мянган төгрөгөөр цалинжуулж ордны зүүн, баруун хаалган дээр жагсааж УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулахаар бэлтгэж эхэлжээ

Өнгөрсөн хаврын турш иргэдийн тайван жагсаалыг турхирч, хэд хэдэн төлбөрт жагсаалыг зохион байгуулаад байгаа нь Х.Баттулга дахин ерөнхийлөгч болохын тулд юу ч хийхэд бэлэн гэдгийг харуулсаар байна

Нэгэнт өөрийн нарийн бичгийн дарга, хувийн хуульчдаар дамжуулж шүүхийн тогтолцоог самарч хувийн хонгил үүсгэсэн нь ил болсон ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшихийн тулд АН-ыг хагалж самарсан бол одоо ҮХЦ-ийг самарч эхлэх бололтой

Угтаан бол Үндэсний эв нэгдлийг илэрхийлэх учиртай Монгол улсын Ерөнхийлөгч эвдрүүлэн талцуулж, хавьтсан ойртсон болгоноо хоёр хувааж самарч байгаа нь түүнийг Ерөнхийлөгч байх чадамжгүй хүн гэдгийг харуулж байна” хэмээн бичиж нийтэлжээ

Эх Сурвалж https://zuv.mn/nbe?

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.