М.БОЛДСАЙХАН: ТАНХИМААР СУДАЛСАН ХИЧЭЭЛИЙН АГУУЛГАД СУУРИЛЖ ШАЛГАЛТЫН СЭДЭВ, ДААЛГАВРЫГ БОЛОВСРУУЛНА


ЭЕШ-ын бүртгэлийн бэлтгэл ажилшалгалтын агуулгын талаар Боловсролын үнэлгээний төвийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.

-Элсэлтийн Ерөнхий шалгалтад өнөөдрийн байдлаар хэдэн шалгуулагч бүртгүүлээд байна вэ?

-Энэ жил ЕБС-ийн арванхоёрдугаар ангийг 35997 хүүхэд төгсөнө. Өнгөрсөн жилүүдэд төгссөн ч Их, дээд сургуульд элсэж чадаагүй 4000 гаруй хүүхэд нэмэгдээд 40 орчим мянган хүүхэд Элсэлтийн ерөнхий шалгалт өгнө гэж тооцож бэлтгэл ажил хангаад явж байна. Өнөөдрийн байдлаар 12800 орчим хүүхэд бүртгэлд хамрагджээ. Өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад хэвийн хэмжээнд явж байна. Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын мэдээллийг өөрийн сайт болон help.eec.mn-ээр цаг тухайд нь хүргээд явж байна. Мөн гол анхаарах зүйлийн талаар сургалтуудыг цаг алдалгүй олонд хүргэж ажиллаж байгаа. ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 18:00 цагт дуусна.

-Бүртгэл дуусахад сар орчмын хугацаа үлдсэн байнаМанайханд цагийг нь тулгаж байгаад бүртгүүлдэг нийтлэг хандлага байдагУлмаар буруу зөрүү ойлголт үүсч цаг алддаг шүү дээЭЕШ өгөх хүүхдүүдэд анхааруулах гол зүйл юу байна?

-ЭЕШ-д бүртгүүлэхдээ дөрвөн төрлийн бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Нэгдүгээрт иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэх бичиг баримт. Хоёрдугаарт, интернэт гүйлгээ хийх эрх бүхий карт, эсвэл утсандаа интернэт гүйлгээ хийх аппликэйшн суулгасан байх. Гуравдугаарт, 3х4-ийн хэмжээтэй цээж зургийг файл хэлбэрээр бэлдсэн байх шаардлагатай. Хүүхдүүдийн түгээмэл гаргадаг алдаа нь зургаа урьдчилан бэлдээгүйгээс шалтгаалж шаардлага хангахгүй зураг гар утсаараа дарж оруулдаг. Энэ нь бүртгэлийн явцад хүндрэл учруулна. Мөн манайхаас гаргаж буй мэдээлэлтэй бүрэн танилцаагүйгээс арилжааны банкууд дээр очиж гүйлгээ хийх гээд байдаг. ЭЕШ-ын бүртэл онлайнаар явагдаж байгаа. Хүүхдүүд цаг хугацаа, орон зай харгалзахгүйгээр интернэт банкаар гүйлгээ хийж төлбөр төлөх боломжтой. Үүнээс гадна элсэн суралцагч сурах сургууль эзэмших мэргэжлийн талаар судалгаа хийгээгүйгээс шалтгаалж хичээл сонголтоо буруу хийх тохиолдол гардаг. Өөрөөр хэлбэл, хичээл сонгочихоод солих хүсэлт тавьдаг. Бүртгэлийн явцад хичээл нэмэх боломжтой, хасах шилжүүлэх боломжгүй байдаг.

-Шалгалтуудын тов гарах ууЭнэ жил Ихдээд сургуульд элсэн суралцагчид монгол хэлбичгийн шалгалт өгөх үү?

-Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургуульд элдсэн суралцаж байгаа хүүхдүүд монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх шаардлагатай байдаг. Энэ шалгалтыг ирэх тавдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажил хангаад явж байна. Тухайн үед ковидын нөхцөл ямар байхыг харгалзаж үзээд Улсын онцгой комиссоос бидэнд чиглэл өгөх байх. ЭЕШ-ын товыг Боловсролын үнэлгээний төвөөс санал гаргаж Боловсролын яамны сайд баталдаг. Бид Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаа болон ковидын нөхцөл байдлыг харгалзаж үзээд зарлахаар төлөвлөөд байна. Бидний хувьд зургадугаар сарын 20-ны өдрөөс хойш зохион байгуулвал тохиромжтой гэж үзэж, бэлтгэл базааж байна.

-Боловсролын яамУОК-оос гаргасан зөвлөмжийг баримтлахад шалгалтын олон байр хэрэг болох байхТа бүхэн тооцож үзсэн үү?

-Өнгөрсөн жил 30 мянган хүүхэд шалгалт өгөхөд улсын хэмжээнд 85 шалгалтын байрны хэрэгцээ үүссэн. Нэг ангид суух хүүхдийн тоо цөөрөхөд шалгалтын байр нэмэгдэж байгаа юм. Шалгалтын байрны тоо нэмэгдэхэд тэнд ажиллах хүн хүч, эмч эмнэлгийн ажилтнуудын тоо нэмэгдэж ирсэн. Энэ жилийн хувьд 40 орчим мянган хүүхэд ЭЕШ өгөх төлөвтэй байна. ЭМЯ, УОК-оос өгч буй заавар зөвлөмжийн дагуу ширээ хоорондын зайг 1.5-2 мет болгож, нэг ангид суух хүүхдийн тоог 12-оос хэтрүүлэхгүй байлгахаар тооцоолоход 110 гаруй шалгалтын байрны хэрэгцээ үүсч байна лээ. Эндээс Боловсролын үнэлгээний төвд эдийн засгийн хувьд бэрхшээл үүсэх зураг харагдаж байна. Ойролцоогоор 23 орчим мянган хүн ажиллах шаардлага үүснэ. Мөн хөдөө орон нутагт томилолтоор ажиллах хүний тоо нэмэгдэж, тэдний зардал ч нэмэлтээр шаардлагатай болж байна.

-Энэ жилийн ЭЕШ-ын агуулгад арванхоёрдугаар ангийн хичээлийн хөтөлбөрийг оруулахгүй гэх мэдээлэл гарсан байна лээЭнэ талаар тодруулахгүй юу?

-2021 оны ЭЕШ-ын агуулгад арванхоёрдугаар ангийн хичээлийн хөтөлбөрийн агуулгыг оруулахгүй гэх мэдээлэл гарсан байна лээ. Ийм буруу ташаа мэдээлэл гарч олон хүүхдийг төөрөгдүүлж, багш нарыг бухимдуулсанд харамсаж байна. Бидний хувьд энэ жилийн ЭЕШ-ын хөтөлбөрийн агуулгыг тодорхойлж гаргаж өгнө. Үүнийг тавдугаар сарын 15-нд нийтэд ил болгоно. Тэр болтол өөрийнхөө сайтаар дамжуулж хичээлээр агуулгын алдагдлыг нөхөх ямар боломж байгааг судлаад явж байна. Энэ жилийн шалгалтын агуулгыг боловсруулахдаа танхимаар судалсан хичээлийг агуулгад түшиглэнэ. Энэ жилийн хүүхдүүд өнгөрсөн жил хоёр улирал хичээллээд карантилагдсан. Энэ жилийн тухайд эхний улирал хичээллэсэн. Иймээс танхимаар судалсан агуулгад түшиглэж даалгавар боловсруулна. Хүүхдүүд тодорхой хэмжээнд шалгалтдаа бэлтгэж байгаа байх.

-Өнөөдөр хөдөө орон нутагт хичээл эхлээд явж байгааУлаанбаатарт тийм боломж алгаҮүн дээр тэгш бус байдал үүслээ гэж шүүмжлэх хүмүүс байна лээ?

-Хөдөө орон нутагт ихэнх сумдад давтлага өгөөд эхэлсэн байна. Улаанбаатар хотод танхимын хичээл алга. телевиз болон онлайн хичээл үзээд явж байна. Магадгүй хөдөө орон нутагт онлайн хичээл үзэх боломжгүй байхад Улаанбаатарт танхимын хичээл явуулах боломжгүй байгаа байх. Бид тавдугаар сарын 15-нд шалгалтын агуулга тавигдахаас өмнө хичээл, сургалтын агуулгын судалгааг хийнэ. Өөрөөр хэлбэл аймаг, нийслэлийн боловсролын газруудаар дамжуулаад арванхоёрдугаар ангийн судлах ёстой агуулгын хичнээн хувийг судалж амжсан, аль агуулгыг судалж амжаагүй зэргийг мэдчихнэ. Ингээд ЭЕШ-ын агуулгыг боловсруулна.

-Хоёр жил дараалан ковидын нөхцөл байдлаас шалтгаалж хүүхдүүд танхимын хичээлд бүрэн хамрагдаж чадсангүйЭнэ нь элсэгчдийн онооны чанарт яаж нөлөөлж байна вэДундаж оноо буурсан уу?

-2019 онд ЕБС төгсөөд ЭЕШ өгсөн хүүхдүүд арванхоёрдугаар ангийн хөтөлбөрийг бүрэн судлаад шалгалтдаа орсон. Гэтэл 2020 онд ЭЕШ өгсөн хүүхдүүд хичээлийн агуулгын 50 хувийг судлаад шалгалтад орсон. Энэ жилийн хүүхдүүд хичээлийн 30 хувийн агуулгыг судаллаа. Энэ бүхэн тухайн жилийн шалгалтыг зохион явуулахдаа ямар агуулга судалсан, тухайн хүрээнд нь даалгаврыг боловсруулж байгаа учраас 2019 оны улсын дундаж хэмжээст оноо 2020 оныхтой харьцуулахад бараг ижил байсан. Төдийлөн ялгаа гараагүй. Хүүхдүүдийн батламж хуудас таван жил хүчинтэй. Ингэж байж хүүхдүүдийн эрх ашгийг эн тэнцүүлж үзэж байна.

Эх сурвалж: О.Дашням (dnn.mn)

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.