С.ЭРДЭНЭБОЛД: АРДЧИЛСАН НАМ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛДАГ НАМ БАЙНА


“Хувь хүний эрх чөлөөг хамгаалдаг нам, Эдийн засгийн эрх чөлөөг хамгаалдаг нам, Улс төрийн эрх чөлөөг хамгаалдаг нам, Шударга ёсны эрх чөлөөг хамгаалдаг нам, Үндэсний эрх ашгийг хамгаалдаг нам” байна, үүнийхээ төлөө ажиллах учиртай хэмээн тодорхойллоо.

- АН-ын даргын сунгаа олон нийтийн анхаарлын төвд байна. Нэр дэвшигчид өөрийн бодлого, мөрийн хөтөлбөрөө улс орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа мянга мянган гишүүд дээ хүргэхийн тулд боломжтой бүхий л хэлбэрийг ашиглаж байна.

Тэр тусмаа технологийн ололт амжилтыг өдгөө амжилттай ашиглах нь АН-ын үүрэг гэхэд болно. Тэд ч энэ тал дээр гаргуун гэдгээ ч харуулж чадаж байна.

30 жилийн настай тус нам өнөөдөр залуучуудаар эгнээгээ тэлж чадсан, лидерүүд нь олон нийтийн өмнө ил цагаан “зодолдож” талцаж чаддаг онцлогтой нам гэдгийг хэн хүнгүй мэднэ.

No description available.

Өнөөдөр тэд талцсан хэвээр тус тус даа АН-ын шинэ даргыг сонгохоор намын дотоод сонгуулийн бэлтгэл ажил, сурталчилгааг хэдийнээ эхлүүлээд байгаа.

Бууриа сахиж үлдсэн “тамгагүй” гэгдэх Ц.Тувааны талаас нэр дэвшин өрсөлдөж буй дөрвөн нэр дэвшигч дундаас хамгийн залуу нь бөгөөд сонирхолтой улс төрч бол Сүхбаатарын Эрдэнэболд юм.

Тэрээр АЗХ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд компанид мөн л “сунгаа”-наас гарч ирсэн “Ерөнхийлөгч” шийртэй аавын хүү. Түүнчлэн УИХ-ын 2020 оны сонгуульд Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж явсан “хоншоортой” өрсөлдөгч.

Ер нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд АН болоод АЗХ-ны үйл хэрэгт тасралтгүй оролцоотой ирсэн, одоогийн Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй үе тэнгийн бөгөөд боловсролоороо мөн эн тэнцэх “манлайлагч” хэмээн судлаачид түүнийг үнэлдэг.

No description available.

Багаар ажиллах хийгээд Залуусыг манлайлах чадвар, илтгэл, мэтгэлцээний тал дээр өөрийгөө өндөр төвшинд хөгжүүлж, бэлдэж чадсан өсөж яваа залуу улс төрчдийн нэг яах аргагүй мөн.

Сая болж өнгөрсөн нээлттэй мэтгэлцээний үеэр тавхан асуултанд өөрийн бодлого, мөрийн хөтөлбөрөө эмх цэгцтэй, ойлгомжтой, тодорхой танилцуулж, сэтгүүлчийн асуултад бүрэн дүүрэн хариулж чадлаа хэмээн олон нийтийн зүгээс ам сайтай байгаа.

- Нэр дэвшигч Сүхбаатарын Эрдэнэболд АН-ыг цөөн үгээр илэрхийлэх дээ “Хувь хүний эрх чөлөөг хамгаалдаг нам, Эдийн засгийн эрх чөлөөг хамгаалдаг нам, Улс төрийн эрх чөлөөг хамгаалдаг нам, Шударга ёсны эрх чөлөөг хамгаалдаг нам, Үндэсний эрх ашгийг хамгаалдаг нам” байна, үүнийхээ төлөө ажиллах учиртай хэмээн тодорхойллоо. Энэ бол АН-ын зорилго юм гэдгийг ч тодотгов. Тэр ч утгаараа АН бодлогын нам байх ёстой гэв.

Үргэлжлүүлэн “АН Засаглалыг хэрэгжүүлж чаддаг инстути байх. АН хүчтэй СӨРӨГ хүчин байхын тулд намын дотоод шинэчлэлээсээ эхэлнэ.

Баруун төвийн үзэл баримтлалыг барьдаг нам гэдгийг олон нийтэд сануулж, энэ чиглэлд тууштай ажиллах нь чухал. Тэгээд ч Баруун төвийн үзэл дэлхийд ихээр үгүйлэгдэж байгаа нь хэнд ч нууц биш.

Харин одоогийн эрх баригчид “инстути” биш, “зохион байгуулалтай” улс төрийн нам болчихлоо гэж би хардаг.

Залуу нэр дэвшигчийн хувьд АН-ын дахин сэргэлтийн цэг “итгэл үнэмшил”-ээс эхэлнэ.

Түүнчлэн “Сэтгүүл зүйг хариуцлагатай болгох шаардлага бий” гэдгийг сануулаад амжив.

Өнөөгийн УОК-ын явуулж буй ажил болоод Засгийн газрын ажилд сэтгэл дундуур байдгаа мэтгэлцээний үеэр  хэлсэн нь олон нийтийн зүгээс ихээхэн сайшаал хүртээд байна. Тиймээс УОК-ыг Ерөнхий Сайд өөрөө Ахлах ёстой үздэгээ дуулгалаа. Үгүй бол энгийн иргэд хохирч байна гэдгийг С.Эрдэнэболд онцоллоо.

Харин хууль цааз, шүүхийн шинэчлэлийн талаар “Хууль зүйн сайд нь өөрөө хүртэл Шүүх засаглалтай  итгэхгүй байхад, энгийн иргэд мөн итгэхгүй байх нь аргагүй” хэмээн эрс шулуун хэлээд авлаа. Ерөнхий сайд нь өөрөө АТГ-ын даргыг томилдог байдал нь маш ноцтой байж боломгүй “алдаа” гэдгийг сануулав.

No description available.

Хүнээр хэдийнээ эрийн цээнд хүрсэн АН-ыг өнөөдрийн хүртэл төлөвшөөгүй гэж би хэлнэ. Гэсэн ч Монголд олон шинэчлэл, төслүүдийг хийж чадсан улс төрийн хүчин гэдгийг бид мартах учиргүй. Ардчиллыг АН өмчлөхгүй ч, 30 жилийн хугацаанд хийж ирсэн сайшаах учиртай амжилт ололт, уналт босолтууд АН-д бий гэлээ.

Эцэст нь С.Эрдэнэболд Ардчилсан Намын дарга болвол хамгийн түрүүнд таван алхам хийнэ. Үүнд:

  1. Эв нэгдлийн төлөө /зөрчилдөөнтэй талуудыг эвлэрүүлэх/ алхам
  2. АН-ыг Шилэн цахим нам болгох /5 минутанд багтаж АН-ын гишүүн болдог цахим системийг нэвтрүүлнэ./
  3. 2024 оны сонгуулийн ЯЛАЛТын хөтөлбөрийг зарлана.
  4. 2024 онд ялуулах нэр цэвэр, бүтээлч БАГыг танилцуулна.
  5. Хүчтэй СӨРӨГ хүчин болох ажилд шуурхайлан орно гэв.

С.БАТГҮР

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.