Ес хоногийн хатуу хөл хорио тогтоох зөвлөмжийг хүргүүлжээ


"Халдвар тараагчийн байршил тодорхойгүй бол хэсэгчилсэн хөл хорио халдвар тархалтын хурдыг бууруулж чадахгүй. Нийтийг хамарсан хөл хориог эрт тавих тусам үр нөлөө их байдаг" гэдгийг мөн тодотгосон байна.

Covid-19-ийн өдөрт бүртгэгдэх халдварын тоо 200-гаас даваад эхэлбэл бүх нийтийн хөл хорио тогтоохоос өөр аргагүй гэсэн мэдээллийг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өчигдөр (2021.03.18) мэдэгдсэн юм.  Тэгвэл энэ талаар МУИС-ийн багш нар математик тооцоолол хийж, цаг хугацааны хувьд дараагийн долоо хоногийн төгсгөлөөр 200 гарч эхлэх бөгөөд долоо хоногийн дундаж тоо 200 болох хугацаа ирэх дөрөвдүгээр сарын 1-нд гэж тооцоолжээ.

"Халдвар тараагчийн байршил тодорхойгүй бол хэсэгчилсэн хөл хорио халдвар тархалтын хурдыг бууруулж чадахгүй. Нийтийг хамарсан хөл хориог эрт тавих тусам үр нөлөө их байдаг" гэдгийг мөн тодотгосон байна.

Түүнчлэн урьдчилан мэдэгдэж,

  • Улаанбаатар хотод гуравдугаар сарын 20-наас 28-ныг дуустал ес хоногийн халдвар тархалтын хурдыг сааруулах зорилгоор бүх нийтийн бэлэн байдал тогтоох,
  • Албан байгууллагууд ажлын тав, амралтын дөрвөн хоног буюу нийт ес хоногийн хөл хорионы стратеги хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг МУИС-ийн багш нар УОК-т хүргүүлжээ.

Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд хэд хэдэн удаагийн хатуу хөл хориог тогтоож, үүний үр дүнд өдөрт илрэх  халдварын тоог 30-40-д барьж байсан. Тэгвэл хөл хориог сулруулснаас хойш буюу  ялангуяа сүүлийн долоо хоногт өдөрт халдварын тоо 100-гаас буурахгүй эрс нэмэгдэж, Даваа гаригаас эхлэн  гамшгийн улбар шар бүс рүү шилжүүлсэн. Гэсэн ч халдварын тархалт өндөр хэвээр байна.  Тиймээс халдварын тархалтыг хумихын тулд УОК хатуу хөл хориог тогтоох нөхцөл үүсч магадгүй нь.

Өмнө нь 300 гаруй хүн эмчлэгдэж байсан бол хөл хориог сулруулснаар 1284 хүн эмчлүүлж байна. Түүнчлэн дэлхийн олон оронд халдварын гурав дахь давлагаа гарсан тул Франц, Италд дахин хөл хорио тогтоож эхлэв.

Эх сурвалж: Ш.Адьяамаа (news .mn)

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.