ГИХГ: Гадаадын иргэдэд хяналт алга


Тодруулбал, Засгийн газрын квотоор өнгөрсөн 2020 онд 4000 гаруй гадаадын иргэн Монголд хөдөлмөр эрхлэх визээр иржээ. Энэ төрлийн визээр ирсэн ажиллах хүчний дийлэнх нь уул уурхай, зам гүүр, барилга зэрэг бүтээн байгуулалтад оролцохоор ирдэг байна.

Гадаадын иргэн, харьяатын газраас  Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын иргэдэд явуулсан хяналт шалгалтын дүнг өнөөдөр /2021.03.19/ танилцууллаа.


Тодруулбал, Засгийн газрын квотоор өнгөрсөн 2020 онд 4000 гаруй гадаадын иргэн Монголд хөдөлмөр эрхлэх визээр иржээ. Энэ төрлийн визээр ирсэн ажиллах хүчний дийлэнх нь уул уурхай, зам гүүр, барилга зэрэг бүтээн байгуулалтад оролцохоор ирдэг байна.

Монголд ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдээ хянаж чаддаггүй болохыг Гадаадын иргэн, харьяатын газраас онцлов. Тус газрын мэдээлснээр хөдөлмөр эрхлэх визээр манай улсад хил нэвтэрсэн гадаадын иргэдийн дийлэнх нь тухайн газартаа ажилладаггүй, чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаа явуулдаггүй зэрэг зөрчил илэрчээ. Жишээлбэл, Дарханд төмөрлөгийн үйлдвэрт ажиллахаар ирсэн гадаадын иргэд Баян-Өлгий аймагт алтны уурхайд ажиллаж, Тэрэлжийн барилга дээр ажиллах ёстой байтал тухайн газартаа байдаггүй, Дундговь аймгийн Гурвансайхан суманд уул уурхайн компанид ажиллахаар ирсэн ч Хан-Уул дүүрэгт ажиллаж байсан зэрэг зөрчил илэрчээ. Мөн ажиллах хүчин татан авсан аж ахуйн нэгжүүд урилгаар авсан гадаадын иргэдээ таньдаггүй зэрэг зөрчил гарчээ.

Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээлснээр бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй гадаадын 1000 гаруй ажилтан байна. Эдгээрээс өнгөрсөн онд 500 гаруй гадаадын иргэнийг нутаг буцаажээ. Мөн улсын хэмжээнд 180 гаруй гадаадын иргэнийг албадан гаргасан гэдгийг албаныхан мэдээллээ.  Тус газраас өнөөдөр ОХУ-ын хоёр иргэнийг албадан гаргажээ. Тодруулбал, Монгол Улсад гурван жил гаруйн хугацаанд хууль бусаар оршин сууж байсан иргэдийн нэг нь Монгол Улсад гэмт хэрэг үйлдэж, ял нь дууссан тул албадан нутаг буцааж байгаа аж.

 Эх сурвалж: Б.ЦЭЦЭГ (news .mn)

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.