ОЛОН ЯСТАН ҮНДЭСТНЭЭС БҮРДСЭН ЯРУУ НАЙРГИЙН ЦОМОРЛИГ ХЭВЛЭГДЛЭЭ


Ташрамд өгүүлэхэд энэ номын орлогыг орон нутгийн хөгжил, дэвшил болон уугуул нутгийн ард түмний сайн сайханд  зориулагдах болно гэдгийг номыг эмхэтгэсэн багынхан онцоллоо.

Баян-Өлгий аймгаас төрөн гарсан Дөрвөд, Урианхай, Тува, Казах хэлт зохиолч, яруу найрагчдийн “Наян жил- Найргийн Түрлэг” бүтээлийн цоморлиг хэвлэгдлээ.

Ирж яваа цагийн түрлэг доор Монголын Утга зохиол, Яруу найргийн ай савд нэгэн сонирхолтой, гайхалтай ном гарснаар уран зохиолын  түүхэнд нэгэн шинэ түүх нэмлээ.

Цар тахлын улмаас Баян-Өлгий аймаг үүсгэн байгуулагдсаны  80 жилийн ойд зориулсан энэхүү шүлгийн цоморлиг нь Баян-Өлгий аймгийн гаралтай олон ястан, соёлын цөөнхийн төлөөлөл болсон зохиолчдоос бүрдсэн уншууртай яруу эгшиглэнтэй бүтээлийн цоморлиг боллоо хэмээн судлаачид ам сайтай байна.

Ташрамд өгүүлэхэд энэ номын орлогыг орон нутгийн хөгжил, дэвшил болон уугуул нутгийн ард түмний сайн сайханд  зориулагдах болно гэдгийг номыг эмхэтгэсэн багынхан онцоллоо.

Тус номыг зохиолч, яруу найрагч Х.Хангайсайхан редакторлосон ажээ.

Тухайн ном худалдаанд 20.000 төгрөөр зарагдаж байгаа бөгөөд 99287190, 96684556 утсаар захиалвал үнэгүй хүргэж өгөх юм байна.

Б.Анингоо

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.