Төв банк арилжааны банкуудад 4.5 сая ам.доллар нийлүүлэв


Төв банкнаас гадаад валютын дуудлага худалдааны арилжааны хэлбэрийг тухайн дуудлага худалдаанаас хамаарч “ялгаатай ханшаар хийх арилжаа”, “нэг ханшаар хийх арилжаа”-ны хэлбэрээс сонгодог.

Арилжааны банкууд өнгөрсөн долоо хоногт банк хоорондын гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар 4.5 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Төв банк дээрх саналыг 100 хувь биелүүлэн, ялгаатай ханшаар нийлүүлсэн байна. Банкууд өнгөрсөн Мягмар гариг /2021.03.09/-т гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар 2 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн ч Монголбанк тухайн өдрийн дуудлага худалдаанд оролцоогүй ажээ.

Төв банкнаас гадаад валютын дуудлага худалдааны арилжааны хэлбэрийг тухайн дуудлага худалдаанаас хамаарч “ялгаатай ханшаар хийх арилжаа”, “нэг ханшаар хийх арилжаа”-ны хэлбэрээс сонгодог. Банкуудын амжилттай биелсэн бүх саналыг хаалтын нэг ханшаар биелүүлэх арилжааг “Нэг ханшаар хийх арилжаа” гэж нэрлэдэг. “Ялгаатай ханшаар хийх арилжаа” нь банкуудын амжилттай биелсэн саналыг тухайн саналын ханшаар биелүүлэх арилжаа юм.

Эх сурвалж: Д.Эрдэнэтуяа (news .mn)

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.