Монголоос чиглэлтэй шороон шуурга Бээжинд "аюул" учруулав


Ийнхүү агаар бохирдож, үзэгдэх орчин ноцтой хязгаарлагдсанаар ард иргэд ажилдаа явж чадахгүйд хүрч байгаагаас гадна эрх баригчид хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байхыг сануулжээ.

Хятадын нийслэл Бээжин хотын агаар өнөөдөр/2021.3.15/  шар шорооны тоосонцроор “дүүрчээ”. Бээжин хотын цаг уурын хүрээлэн тус бохирдлоос болж энэ жилийн анхны шар түвшний бэлэн байдал зарласан байна. Тус хүрээлэнгийн мэдээлснээр Бээжингийн ихэнх нутгаар үзэгдэх орчин 1км-ээс бага байгаа аж.

Ийнхүү агаар бохирдож, үзэгдэх орчин ноцтой хязгаарлагдсанаар ард иргэд ажилдаа явж чадахгүйд хүрч байгаагаас гадна эрх баригчид хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байхыг сануулжээ.

Хятадын байгал орчны ажиглалтын төвийн мэдэгдсэнээс үзвэл Бээжинд өнөөдөр /2021.3.15/-ийн 08:00 цагт агаарын чанарын индекс “Маш хүнд” бохирдлын хамгийн өндөр түвшин буюу 500-д хүрчээ. Ийнхүү агаарын чанарт нөлөөлсөн гол хүчин зүйл бол ихэвчлэн шар шорооноос гардаг РМ10 тоосонцор аж. Тухайлбал, Бээжингийн ихэнх хэсгээр РМ10 тоосонцрын хэмжээ нэг куб метрт 1370 микрограмм, зарим хэсгээр 2000 микрограмм хүрсэн гэнэ. Харин РМ2.5 тоосонцорын хэмжээ нэг куб метрт 223 микрограмм хүрчээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар шар шороон шуурга өчигдөр /2021.3.15/ Монголд эхэлж, өнөөдөр Бээжинд хүрсэн байна. Түүнчлэн Хятадын Ой, бэлчээрийн товчооноос энэ жил үүнтэй төстэй шуурга зургаагаас есөн удаа тохиолдоно хэмээжээ.

Эх сурвалж: YONHAP (News .mn Б.Амарбаясгалан)

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.