ЦЕГ-ын дэд даргаар хурандаа О.Амарсанааг томиллоо


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн баасан гарагт тушаал гаргаж, ЦЕГ-ын дэд даргын албан тушаалд Экологийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан, хурандаа Оюунхүүгийн Амарсанааг томиллоо.

Хурандаа Ж.Амгалан УОК-ын нарийн бичгийн дарга болсонтой холбоотойгоор энэ томилгоог хийжээ. Хурандаа О.Амарсанаагийн хувьд төрийн албаны мерит зарчмаар, цагдаагийн байгууллагад анхан шатнаас нь эхлэн дэвшин ажиллаж буй нэгэн юм.

Тодруулбал:

  • 1997-2001онд тухайн үеийн Цагдаагийн академийн сонсогч
  • 2001-2003 онд Төв аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч
  • 2003-2006 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч
  • 2006-2007 онд ЭЦГ-ын Эрэн сурвалжлах хэлтэст төлөөлөгч
  • 2007-2011 онд тус газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн зохион байгуулалттай гэмт бүлэг хариуцсан ахлах төлөөлөгч
  • 2011-2013 онд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дэд, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн дэд
  • 2013-2014 онд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга
  • 2014-2015 онд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга
  • 2017-2018 онд ЭЦГ-ын V хэлтсийн даргаар ажиллаж байгаад хөдөө, орон нутагт томилогдсон аж.

Ингээд 2018-2020 онд Дундговь, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад цагдаагийн байгууллагын бүтцэд шинээр бий болоод удаагүй байсан Экологийн цагдаагийн албаны даргаар 2020 оны наймдугаар сард томилогдсон юм.

Эзэмшсэн мэргэжил, боловсролын хувьд 1997-2001 онд Цагдаагийн академид сурч эрх зүйч-цагдаагийн ажилтан мэргэжлээр дээд боловсрол эзэмшиж, 2005-2007 онд Удирдлагын академид суралцан удирдахуйн ухааны магистрын зэрэг хамгаалсан байна. 2020 онд мөн академийн Төрийн албаны сургуульд төрийн захиргааны ахлах түшмэлийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгсжээ. 2008, 2010, 2018 онд Египет, БНСУ, Туркийн Цагдаагийн академид хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, террорист үйл ажиллагааны эсрэг хариу арга хэмжээний сургалтуудад хамрагдсан, цагдаагийн байгууллагад 24 жил алба хааж буй нэгэн аж.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.