Халдлагын улмаас 7 хүн нас барж 50 гаруй хүн бэртэж шархджээ


Өчигдөр орой /2021-03-12/ Афганистаны баруун нутгийн Херат хотод автомашин дэлбэлсэн халдлагын хэрэг гарч, эмэгтэйчүүд, хүүхдийг багтаасан 7 хүний амь эрдэж, өөр бас 50 гаруй хүн гэмтэж бэртэн, олон байшин, пүүс дэлгүүр эвдэгджээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, тухайн орон нутгийн цагаар 12-ны орой Афганистаны баруун хэсэгт орших Герат мужийн цагдаагийн газрын ойролцоо автомашин дэлбэлж, дор хаяж 7 хүн нас барж, 50 гаруй хүн шархадсан тухай тус орны албаны хүн мэдэгджээ.  

Херат мужийн захирагч Катали хэлэхдээ, хохирогчдын дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан. Түүнчлэн энгийн иргэд, аюулгүй байдлыг хамгаалах цэрэг цагдааг оролцуулаад дор хаяж 53 хүн дэлбэрэлтэд өртлөө. Мөн олон гэр байшин, дэлгүүрүүд эвдэрч сүйрсэн. Аврах албаныхан одоогоор нуранганд дарагдсан хүмүүсийг аварч байна гэжээ.  

Тэгвэл одоогоор ямар нэг хувь хүн, байгууллага нэгж халдлага үйлдсэн гэдгээ хэлээгүй байна. Орон нутгийн албаны хүн энэ хэрэг Талибанчуудтай холбоотой байж мэднэ хэмээн сэжиглэж байгаа бол Талибанчууд харин ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.