Дуучин А.Түмэн-Өлзийд ээж нь “бага уугаарай” хэмээн захив


Найруулагч Д.Галбаяр “Халамцуу яриа” хэмээх нэвтрүүлэг хийж эхлээд удаагүй байгаа.

Тэгвэл түүний нэвтрүүлгийн дөрөвдэхь удаагийн зочноор МУСТА, дуучин А.Түмэн-Өлзий уригджээ. Энэ дугаар нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр цацагдаж буйгаараа онцлог юм. Нэвтрүүлгийн оролцогч А.Түмэн-Өлзий ээжээсээ уучлалт гуйж, баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Харин түүний ээж охиныхоо мэндчилгээг хэрхэн хүлээн авсан гээч…?

Ээж нь: Байна уу?

Түмэн-Өлзий: Аан ээжээ охин нь нэвтрүүлэгт орно гээд гарсанштээ.

Ээж: За

Түмэн-Өлзий: Тэгээд нэвтрүүлэгтээ оролцоод сууж байна аа. Тэгээд би таны дуудлагыг спикер дээрээ тавиад ярьж байгаа шүү.

Ээж нь: Наадах чинь одоо тэгээд нэвтрүүлэг мөн юм уу? Худлаа та нар уулзаж учраад юу яагаад байгаа юм уу?

Түмэн-Өлзий: Үгүй ээ. Та байж байгаач би нэвтрүүлэгт ороод тань руу залгаж байгаа байхгүй юу.

Ээж нь: За

Түмэн-Өлзий: Тэгээд охин нь таныгаа уурлуулж гомдоож байсан үе зөндөө байдаг аа. Баярын өдөр тохиож байна. Охиныгоо уучлаарай. Миний ээж урт насалж удаан жаргаж, миний дэргэд л үргэлж байгаарай гэж ээждээ хэлмээр байна.

Ээж: За та нар баяраа тэмдэглээд л байгаа юм байна шүү дээ. (инээв)

Түмэн-Өлзий: Үгүй ээ ээжээ би нэвтрүүлэгт оролцож байна. Таныг хүмүүс сонсож байгаа за юу. (инээв) Битгий янз янзын юм яриад бай. Би нэвтрүүлэгт оролцоод таны дууг спикер дээр тавиад баярын мэндчилгээ дэвшүүлээд, таньд хайртайгаа хэлэх гээд байгаа байхгүй юу.

Ээж нь: За тэгээд наадах чинь ууж идээд л баяраа сайхан тэмдэглэдэг нэвтрүүлэг юм уу? Хаашаа юм…

Түмэн-Өлзий: Ёоё та битгий ингээд бай л даа.

Ээж нь: Тийм л байна шүү дээ. Наадах чинь. Ойлгомжтой л байна.

Түмэн-Өлзий: Би нэвтрүүлэгт орж байна. Ээжээ. Яасан аймаар юм бэ (инээв)

Ээж нь: Яадаг нэвтрүүлэг юм. Жаахан ууж иддэг нэвтрүүлэг юм уу?

Түмэн-Өлзий: Гайгүй ээ гайгүй. (инээв) Энд хүмүүс таныг хараад таныг сонсоод байна. Та намайг ингэж болохгүй шүү дээ.

Түмэн-Өлзий: Байна уу. За за ээжээ охин нь таньдаа хайртай шүү. Урт насалж удаан жаргаарай гэж хэлэх гээд…

Ээж нь: За бага уугаарай миний хүү.

Тэдний дунд ийм л хөгжилтэй яриа өрнөв. Хүний ээж гэж үрсээ хайрлаж, хармалсан, аргадаж энхрийлсэн ийм л эрхэм нандин хүмүүс байдаг даа. Эрхэм дуучныхаа ээжид болон Монголынхоо бүх сайхан эмэгтэйчүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд дэвшүүлье.

Эх сурвалж: Zuvmedee.xyz

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.