Мьянмарын цэргийнхэн 19 орноос 100 дипломатчийг эгүүлэн татжээ


Мьянмараас НҮБ-ын дэргэд суугаа төлөөлөгч Чо Мо Тун Засгийн газартайгаа харилцаагаа тасалснаа мэдэгдэж, Мьянмарт цэргийн эргэлт хийсний эсрэг байр сууриа илэрхийлэхийг дэлхийн улс орнуудад уриалсны дараа Мьянмарын цэргийн эрх баригчид 19 орноос 100 дипломатчийг эгүүлэн татахаар болжээ.

Хэвлэлийнхний олж авсан Мьянмарын Гадаад хэргийн яамны баримт бичигт АНУ, Их Британи, Итали, Франц, Норвег, Бельги, Серб, БНХАУ, Энэтхэг, Япон, Тайланд, Сингапур, Индонез, Камбож, БНСУ зэрэг улс дахь элчин сайдын яамдын элчин зөвлөх, нарийн бичгийн дарга нарыг эгүүлэн татаж байгаа аж.

Чо Мо Тун албан тушаалаасаа чөлөөлөгдөж, эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдаад байна. Түүнийг НҮБ-ын индэр дээр ийн үг хэлсний дараа Мьянмарын ихэнх дипломатч тус улсад өрнөөд буй эсэргүүцлийн жагсаалыг дэмжиж, шинэ засгийн газартай хамтран ажиллахаас татгалзах хандлагатай болсон тул дипломатчдыг олноор эгүүлэн татах боллоо гэж орон нутгийн хэвлэлүүд бичжээ.

Эх сурвалж: Zindaa.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.