С.К.Шойгу Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд баярын мэнд хүргэв


ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Давааг тус улсын Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр орны цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, мөн Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд хамтран зохион байгуулах хоёр талын зарим арга хэмжээнүүдийн талаар санал солилцов.

Энэ үеэр С.К.Шойгу Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд удахгүй тохиох орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын мэнд хүргэсэн юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.