Үндэсний олимпийн хороо Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй хамтран ажиллана


Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн захирал, хошууч Х.Бат-Ирээдүй нар тамирчдад эрүүл мэндийн, ялангуяа спортын гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлэх, олимпизмыг хөгжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулах, төсөл хөтөлбөрүүдийг дэмжин хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Санамж бичиг байгуулах үеэр МҮОХ-ны удирдлагууд тус эмнэлгийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлээд тамирчдад тулгардаг гол асуудал болох спортын гэмтэл бэртэл болон түүнийг хэрхэн сэргээн засах талаар санал солилцсон.

Тодруулбал, хоёр тал МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганы тэргүүлж буй Эмнэлэг, эрдэм шинжилгээний комиссын хэрэгжүүлэх ажлын хүрээнд ТТАХЭ-ийн гэмтэл сэргээн засах тасгаас спортын бэртэл гэмтэл, бэртлийн дараах сэргээн засах тасаг байгуулах, тамирчдын бэлтгэлжилтэд нөлөөлөх хүчин зүйл, булчингийн баланс, бэртлээс сэргийлэх судалгаа, эрдэм шинжилгээний цогц арга хэмжээг зохион байгуулах талаар хэлэлцлээ.

Мөн энэхүү санамж бичгийн хүрээнд Үндэсний шигшээ багаас "Токио-2020" болон "Бээжин-2022" олимпын наадамд оролцох эрх авсан тамирчдыг жилд 1-2 удаа бүрэн шинжилгээнд оруулахаар боллоо.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.