Хал цэргийн "дэг" буюу "хариуцлагагүй" лайв


Цэргийн алба хаах хугацаандаа бусдын дарамт шахалтаас болж эрэмдэг болох, тархиндаа хүнд гэмтэл авч эрүүлээр бодож сэтгэх чадваргүй болсон жишээ олон байдаг. Цаашлаад амь насаараа хохирсон тохиолдол ч цөөнгүй.

Энэ он гарснаас хойш гэхэд хоёр ч цэрэг амиа алдлаа. Магадгүй эдгээр хэрэг цэргийн ангид байх дарамт шахалтаас болж үүссэн байж болох юм. Учир нь үүнийг батлах мэт саяхан сошиал орчинд хэсэг бүлэг цэрэг хоёр цэргийг дарамталж байгаагаа лайваар үзүүлэв.

Уг бичлэгт цэргийг явган суулгаж, “лалар минь дуул, ална” одоо дуул хөөе гээд гарыг нь өргүүлэв. Харин нөгөө цэргийн гарыг нь өчиж өргөх зэргээр дарамталж байв. Дарамтлуулж буй цэрэг нулимс унагааж байсан ч нэг ч үг дуугарахгүй, бусдынхаа хэлснийг биелүүлж байлаа. Бусдыгаа дарамталж буй цэргүүд “яадаг юм одоо халагдлаа” гэх зэргээр хоорондоо ярьцгаав.

Гэвч цэргийн ангид утас барих хориотой. Гэтэл энэ мэт дарамт энгийн нэг өдрийн үйл явдал болохыг тус лайваар харууллаа. Эр цэргийн алба хааж байгаа нэрийдлээр хэн нэгний дарамт шахалтад байнга өртөх нь цэргийн албаны бичигдээгүй дүрэм гэлтэй.

Эх сурвалж: Zuvmedee.xyz

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2021-02-27 ip: 202.9.47.3