Саддам Хусейний охин аавыгаа дурслаа


Иракийн тэргүүн агсан Саддам Хусейний охин Рагад Саудын Арабын “Аль-Арабия” телевизэд ярилцлага өгчээ.

Рагад сүүлийн 15 жил хэвлэл мэдээллээр гараагүй байсан юм. Тэрээр ярилцлагадаа аавыгаа дурсаж, өнөөгийн Ирак орны байдлыг дүгнэсэн байна.

Рагад Хусейн “Аавыг цаазлуулсны дараа манай гэрбүл маш их зовлон үзсэн. Сири, Иорданы хооронд байн байн нүүдэг байлаа. Аавын үед Иракт хүмүүс аюулгүй байдалдаа санаа зовох юмгүй, итгэлтэй сайхан амьдардаг байсан” гэж хэлэхэд хөтлөгч “Гэхдээ тэр үед эрх чөлөөгүй байсан шүү дээ. Энэ талаар юу боддог вэ” гэж асуужээ.

Рагад “Эрх чөлөө гэж юу юм бэ? Булаан эзлэгчид дарангуйллыг устгаж, ардчилал тогтооно гэж манай газар нутагт ирсэн. Хэрэв тэд нарын авчирсан зүйлийг эрх чөлөө гэдэг юм бол тийм эрх чөлөө иракчуудад хэрэггүй. Одоо Ирак задран бутраад байна. Энэ бүхэнд Иран буруутай. Иран манай улсад хууль ёсны засгийн газар байхгүйг далимдуулан, Иракийг үнсэн товрого болголоо” гэж хэлсэн байна.

Саддам Хусейн маш харгис хүн байсан гэж хөтлөгч хэлэхэд Рагад “Аав бидэнтэй хамт загасанд явж, морь унан, усанд сэлдэг байсан. Гэртээ ирэхээрээ хүүхдүүдээ үнсээд сайн аав байсан. Би удахгүй Иракийн улстөрд оролцож магадгүй” гэж хариуллаа.

Иракийн Ерөнхийлөгч агсан Саддам Хусейн 2006 оны 12 дугаар сарын 30-нд цаазлагдсан юм.

Эх сурвалж: Zindaa.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.