Вакцины талаар худал мэдээлэл тараавал Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцно


Коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлж буй энэ үед дархлаажуулалттай холбоотой баталгаагүй мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсаар буй. Түүнчлэн зарим иргэн вакцинд хамрагдахгүйгээ ч илэрхийлж байгаа.

Тэгвэл дэлхий нийтийг хамарсан цар тахлын эсрэг вакцины талаар худал мэдээлэл тараах, бусдыг дархлаажуулалтад хамрагдахгүй байхыг уриалах нь хууль зөрчсөн үйлдэл болох эсэхийг тодрууллаа.

Юуны өмнө иргэд сайн дурын үндсэн дээр вакцинд хамрагдана. Мөн вакцин хийлгээгүй иргэдийн эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарлахгүй гэдгийг Засгийн газраас мэдэгдсэн.

Харин Дархлаажуулалтын тухай хуулийн 12.1-д “Халдварт өвчний эрсдэл ихтэй орон нутаг, улс оронд зорчих иргэн, ажил үйлчилгээний онцлогоос шалтгаалан тухайн ажил эрхэлж байгаа хүн холбогдох журмын дагуу дархлаажуулах бэлдмэлийг сайн дурын үндсэн дээр хийлгэж, хэрэглэж болно” гэж заасан байдаг.

Тэгвэл дархлаажуулалттай холбоотой худал мэдээл тараасан тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцно. Тус хуулийн 5.13-т “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.