ЭМЯ: Өнгөрсөн 24 цагт коронавирусний 55 тохиолдол нэмэгдлээ


“Нэг хаалга-Нэг шинжилгээ” коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. /2021.02.22, 11:00 цаг/

"Нэг хаалга-нэг шинжилгээ" амжилттай үргэлжилж, дуусах шатандаа орлоо

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд лабораториудад 36.903 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавирусний 55 тохиолдол илэрлээ. Үүнээс ес нь анхны шинжилгээгээр, 15 нь давтан шинжилгээгээр илэрлээ.

"Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд нийт 102 тохиолдол боллоо. Үүнээс 50 нь анхны тохиолдлууд, 52 нь тэдний хавьтлууд байна. Улаанбаатар хотын хэмжээнд 1852 тохиолд боллоо.

Аймгуудад халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд кластер өвчөлийн голомтод 2178 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагийн дотор 47 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарсан байна.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2693 байна. Үүнээс 1933 хүн эдгэрсэн.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.