Сүхбаатар дүүргийн 22861 өрхөөс шинжилгээ авна


Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр ирэх долоо хоногийн мягмар /2021.02.23/ гарагийн 06.00 цаг хүртэл Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ.

Хатуу хөл хорио тогтоосон 12 хоногийн хугацаанд нийт 410 гаруй мянган өрхийг "Нэг хаалга, нэг шинжилгээ"-нд хамруулахаар төлөвлөсөн. 

Тэгвэл "Нэг өрх, нэг шинжилгээ"-г өнөөдөр /2021.02.20/ Сүхбаатар дүүрэгт 09:0-18:00 цагийн хоород зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, тус дүүргийн 1-20 дугаар хорооны 22861 өрхийг "Нэг хаалга, нэг шинжилгээ"-нд хамруулахаар төлөвлөөд байгаа аж. Ингэхдээ "Нэг хаалга, нэг шинжилгээ"-г суурин 11, явуулын 75 баг, цэгт иргэдээс шинжилгээ авах юм. 

Одоогийн байдлаар "Нэг өрх, нэг шинжилгээ"-ээр нийт 47 иргэнээс халдвар илрээд байгаа юм. Тэднийг гэрт нь тусгаарласан талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн билээ.  

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.