“Спутник Лайт” вакцины эмнэлзүйн туршилт Москва хотод эхэлжээ


МОСКВА. /TASS/. Москвад "Спутник Лайт" вакцины эмнэлзүйн туршилт эхэлсэн тухай тус хотын дарга Сергей Собянин мэдэгдэв. 

​​Долоо хоногийн хугацаатай хоёр тунгаар хийгддэг “Спутник V” вакцины хугацаа шаардсан сул талыг арилгахад зориулж "Спутник Лайт” вакциныг Гамалеягийн нэрэмжит хүрээлэнд гарган авсан юм.

“Спутник Лайт” вакциныг хийлгэхийн тулд эмнэлэгт нэг л удаа ирэх шаардлагатай бөгөөд вакцин хийлгэснээс хойш долоо хоногийн дараа дархлаа тогтож, дөрвөн долоо хоногийн дараа хамгийн сайн тогтдог гэдгийг Собянин цохон тэмдэглэжээ.

"Спутник Лайт" вакцины туршилт нийслэл хотын 10 эмнэлэгт явагдана. Туршилтад вакцин тариулахыг хориглосон заалтгүй болон өмнө нь “Спутник V” вакциныг хийлгэж байгаагүй бүх насанд хүрэгчид оролцох боломжтой аж. 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.