Цусны бүлэг ба “Covid-19”-ийн халдвар авах магадлал


Нөгөөтэйгүүр, хамгийн хүнд хэлбэрээр коронавирусын халдвар IV бүлгийн цустай хүмүүст тохиолддог байна.

Хөрвүүлж, боловсруулсан О.Анар 2021 оны хоёрдугаар сарын 18.

Эрдэмтэд I бүлгийн цустай хүмүүс коронавирусын халдвар авах магадлал багатай болохыг тогтоосон талаар Европын Анагаах Ухааны Төвийн ерөнхий эмч Анна Кулинкович зарлалаа. Судалгааны ажил өргөн цар хүрээтэй хийгдээгүй боловч Дэлхийн зарим улс орны хэмжээнд хийгдсэн болохыг судлаач эрдэмтэн онцоллоо.

«Коронавирусын халдвар авсан өвчтнүүдийн дунд I бүлгийн цустай өвчтөн бара байгаагүй. Халдвар авсан хүмүүсийн харьцаа хүн амын тоотой харьцуулахад I бүлгийн цустай хүмүүс харьцангуй бага байсан. Харин үүний эсрэг II болон IV бүлгийн цустай хүмүүс коронавирусын халдвар авсан байсан» хэмээн Европын Анагаах Ухааны Төвийн эрдэмтэд тайлбарласан байна.

I бүлгийн цустай хүмүүст уушгины тромбоэмболизм ба зүрх судасны хүндрэлүүд бага тохиолддог нь анагаах ухаанаар нотлогдсон зүйл аж. Гэсэн хэдий ч, “COVID-19”-ийн хүнд хэлбэрийн халдварын эрсдэл буурдаг гэсэн судалгаа байхгүй гэдгийг судлаачид сануулж байна.

Нөгөөтэйгүүр, хамгийн хүнд хэлбэрээр коронавирусын халдвар IV бүлгийн цустай хүмүүст тохиолддог байна.

Үүнээс гадна, коронавирусын халдварын улмаас нас барагсдын дунд II бүлгийн цстай хүмүүс дийлэнхи хувийг эзэлж байгаа талаар Хятадын эмч мэрэгжжилтнүүд олж тогтоосон байгаа юм.

«Гэсэн ч, Дэлхийн янз бүрийн улс орнуудад коронавирусын халдвар ба цусны бүлгийн хоорондын холбоо хамаарлыг харуулсан тоон үзүүлэлтүүд нь өөр өөр байгааг санах хэрэгтэй. Цусны бүлгээс гадна хүний бие организмын бусад шинж чанарууд ч коронавирусын халдвар авахад нөлөөлж байгааг олж тогтоох шаардлагатай », — хэмээн судлаачид зөвлөж байна.

Энэ оны нэгдүгээр сарын 2-нд IV бүлгийн цустай хүмүүст илүү хүчтэй дархлаатай байгааг тогтоосон. II бүлгийн цустай хүмүүсийн бараг 40 хувь нь цусан дахь интерферон үүсэх чадвар нь бага байсан бөгөөд өвчин тусах магадлал нь өндөр байсан аж.

Эх сурвалж: Zuvmedee.xyz

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.