Мьянмарт эсэргүүцлийн жагсаал 12 дахь өдрөө үргэлжилжээ


Нийслэл Нейпидо хотод мөн олныг хамарсан жагсаал өрнөсөн бол хоёр дахь том хот болох Мандалайд Аун Сан Су Чигийн гэрэл зургийг барьсан оюутнууд “Бидний удирдагчдыг сулла” хэмээн хашхирсан байна.

НЕЙПИДО. /Kyodo/. Мьянмарт энэ сарын 1-нд засгийн эрхийг булаан авсан цэргийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаал лхагва гарагт 12 дахь өдрөө үргэлжилжээ.

Мьянмарын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, орон даяар олон сая хүн эсэргүүцлээ илэрхийлжээ. Тус улсын хамгийн том хот болох Янгонд өглөөнөөс өрнөсөн жагсаалд 100 мянга гаруй хүн оролцсоноос олон мянга нь төв замын уулзваруудыг хаасан байна.

“Цэргийн засаг захиргааг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн нэгэн дуучныг хэлэхэд жагсагчид алга ташин дэмжжээ. Мөн Янгонд жолооч нар замуудыг хаахын тулд капутаа онгойлгон зогссоноос гадна жагсагчид төрийн албан хаагчдад ажил хаяхыг уриалж байжээ.

Protesters in Myanmar Stage Largest Demonstrations Against-н зурган илэрц

Нийслэл Нейпидо хотод мөн олныг хамарсан жагсаал өрнөсөн бол хоёр дахь том хот болох Мандалайд Аун Сан Су Чигийн гэрэл зургийг барьсан оюутнууд “Бидний удирдагчдыг сулла” хэмээн хашхирсан байна.

Мьянмарт интернэтийн сүлжээ лхагва гаргийн үүрээс эхлэн өглөөний 9 цаг хүртэл тасарчээ. Ийм явдал гурван өдөр дараалан болсон тул цэргийнхнийг жагсагчдын төлөвлөгөөнд саад учруулахын тулд зориуд тасалдуулсан хэмээн таамаглаж байгаа ажээ. 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.