Манай улсын мал сүргийн тоо 91 сая хүрчээ


Жил бүр билгийн тооллын хаврын тэргүүн сарын баярын өмнө Монгол Улсын Засгийн газраас Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрх, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгаруулдаг уламжлалтай.

Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд тогтвортой ажиллаж, амжилт бүтээл гаргаж бусдадаа үлгэрлэн, манлайлж байгаа малчид, саальчид, фермер, тариаланчдын салбартаа болон эдийн засагт оруулж буй үр өгөөж жилээс жилд нэмэгдсээр байна.

24.6 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд орууллаа

Мал аж ахуйн салбарт хэрэгжүүлсэн арга хэмжээ болон малчдын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд 2020 онд 22.3 сая толгой төл бойжуулснаар нийт мал сүргийн тоо 91 сая толгойд хүрсэн. Үүнээс 2020-2021 онд 24.6 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан тухай Үндэсний статистикийн хорооны дүн гараад байна. Ингэснээр 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 67.1 сая толгой мал тоологдлоо.

Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо өссөөр байна

​Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч малчин өрхийн тоо өмнөх оноос 5.5 хувиар өсч 181 мянгад хүрчээ. Мал аж ахуйн үйлдвэрлэлд 617 мянган хүн ажиллаж байгаа нь нийт хүн амын 19.4 хувийг эзэлж, ажиллах хүчний 26.7 хувийг бүрдүүлж байна. Ийнхүү мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо жил бүр нэмэгдэж улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, зах хязгаар нутгийг ашиглаж, хамгаалахад малчдын оролцоо улам бүр нэмэгдсээр байна.

Хураан авсан ургацын дүн өмнөх оноос  нэмэгдэв

​Төрөөс тариалангийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, тариаланчдын нөр их хичээл зүтгэлийн үр дүнд 2020 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ  428.9  мянган тонн үр тариа хураан авч, гурил үйлдвэрлэлд 238.6 мянган тонн буудай нийлүүлээд байна. Үүнийг өнгөрсөн оны ургацын дүнтэй харьцуулахад үр тариа 4.1 мянган тонноор, төмс 49.7 мянган тонноор, хүнсний ногоо 18.9 мянган тонноор, тэжээлийн ургамал 49.8 мянган тонноор тус тус ахисан үзүүлэлттэй юм.

Б.Должинжав

Эх сурвалж: Polit.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.