Их Британид коронавирусын үед зориулсан зочид буудал нээгдлээ


10 хоногийн турш өөрсдийнх нь зардал мөнгөөр, хоол хүнсний хүргэлтийн үйлчилгээг үзүүлэн хөл хорионд байлгах тусгай зочид буудалд байршуулж эхэлсэн

Хөрвүүлж, боловсруулсан О.Анар

2021 оны хоёрдугаар сарын 16.

ЛОНДОН.

Коронавирусын мутацид орсон өөр нэг шинэ омог Их Британид тархсан талаар Эдинбургийн Их Сургуулийн эрдэмтэн судлаачид мэдээлсэн. 

“В1525” хэмээн нэрлэсэн тус хувилбарыг Их Британиас гадна өөр арван улс оронд илэрч тархсан байгаа юм. Шинэ омог нь Их Британид хамгийн багадаа 32, Дани улсад – 35, Нигери улсад – 12 хүн халдварласан аж. Харин АНУ-д 7, Франц улсад халдварын 5 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс гадна, Гана, Австрали, Канад, Йордан болон Испани улсуудад тав хүрэх тохиолдол илэрсэн байна.

Коронавирусын цар тахал, мөн шинэ омгийн халдвар илэрч байгаатай холбогдуулан Их Британийн эрх баригчид зохих арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байгаагийн нэг нь хөл хорионы үед зориулсан зочид буудлын үйлчилгээ юм.

Нийслэл Лондон хотын “Хитроу” онгоц буудалд газардсан зорчигчдыг цар тахлын үед хүлээн авах тусгай зочид буудал нээгдээд удаагүй байна. Шинэ дүрэм журмын дагуу Дэлхийн 33 улс орноос Англид хүрэлцэн ирж буй зорчигчдын эрсдлийн түвшин өндөр хэмээн үзэж, тэднийг 10 хоногийн турш өөрсдийнх нь зардал мөнгөөр, хоол хүнсний хүргэлтийн үйлчилгээг үзүүлэн хөл хорионд байлгах тусгай зочид буудалд байршуулж эхэлсэн байна.

Харин Шотландын хувьд Дэлхийн аль ч орноос ирсэн хамаагүй бүх хүмүүсийг тусгай зочид буудалд байршуулах үзэгдэл газар аваад байгаа аж.

Их Британийн эрх баригчид коронавирусын шинэ омог буюу вирусын мутацид орсон хувилбарыг улам тархаахгүйн тулд иргэн бүрийг вакцинжуулалтад хамруулах кампанит ажлыг зохион байгуулж, халдварыг хумихаар ажиллаж байгаа юм. Үүний үр дүнд арван долоо хоногийн дотор 15 сая вакциныг хийсэн талаар “Associated Press” агентлаг мэдээллээ. Вакцинжуулалтын эхний тунд Их Британийн хүн амын бараг дөрөвний нэг нь хамрагдсан гэж байгаа боловч тус улсын эрүүл мэндийн салбарынхан болон зарим улс төрчид шинэ омгийн мутацид орсон хувилбараас хамгаалж чадахгүй байх вий гэж болгоомжилж байгаагаа илэрхийлсээр байна.

Үүний зэрэгцээ, 65-аас дээш насныханд болон архаг суурь өвчтэй хүмүүсийг вакцинжуулалтад хамруулсан хэмээн Их Британийн Эрүүл Мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгдэв. Их Британийн Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын сүүлчээр 50-иас дээш насны бүх иргэдэд вакциныг хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Түүнчлэн, есдүгээр сар гэхэд Альбионы хүн амын бүх насанд хүрэгчдийг вакцинжуулалтад хамруулах юм байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.