Засаг нь зарж задарсан нь авах л хорвоо юм даа


Авто тээврийн үндэсний төвөөс зарласан тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдаа өчигдөр эхэллээ.

Уг дуудлага худалдаа ирэх сарын 11-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөрт 20 ширхэг азын дугаар худалдах гэнэ. Худалдан авагч төлбөрөө 24 цагийн дотор тушааснаар албан ёсоор дугаараа эзэмших эрхтэй болох бөгөөд энэ хугацаанд төлбөрөө хийхгүй бол дуудлага худалдааг цуцалж, дахин зохион байгуулах аж.

Энэхүү цахим дуудлага худалдаа нь Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд явагдаж буй гэнэ. Тус журамд “олон нийтийн сонирхдог дугаарыг нээлттэйгээр цахим дуудлага худалдаагаар худалдана” гэсэн заалт байдаг аж.

Харин өчигдөр болсон анхны дуудлага худалдаагаар “аз”-ын гэх тодотголтой автомашины  “0001 УАР” улсын дугаар 427 сая төгрөг хүрч олны нүдийг орой дээр нь гаргав. Учир нь ийм их хэмжээний мөнгийг жирийн иргэд хичнээн жил ч хэмнэж, гамнаад олох боломжгүй болохоор тэр л дээ.

Монголын баячууд, томчууд өөр хоорондоо тооны цифрээр уралдаж, зиндаархах болоод нэлээд уджээ. Тэдний 9911-тэй утасны дугаараас эхэлсэн хийрхэл “аз”-ын гэх авто машины дугаараар үргэлжилж байна.  Чухамдаа автомашины серийн дугаарыг өндөр үнээр авлаа гээд ид шид, ашиг хонжоо нь юундаа байдаг юм бүү мэд. Ямартай ч зарах дүнхүү нь байхад авах дүнхүү нь бас байдаг л хорвоо юм даа.

Эх сурвалж: Zuvmedee.xyz

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.