ТАНХИМаар ХИЧЭЭЛЛЭХ эсэхийг УОК, Засгийн газар ЭЦЭСЛЭН шийднэ


БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон Хотын захирагч Д.Сумъяабазарийн хэмжээнд яригдаж, УОК, Засгийн газарт санал хүргүүлээд байгаа юм.

Ирэх сарын 01-нээс ЕБС-ийн сурагчид танхимаар хичээллэх эсэх нь өнөөдрийн байдлаар эцэслэн шийдэгдээгүй байна.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон Хотын захирагч Д.Сумъяабазарийн хэмжээнд яригдаж, УОК, Засгийн газарт санал хүргүүлээд байгаа юм.

Өнөөдрийн хүртэл нэг жилийн хугацаанд теле хичээл ТВ болон цахим байдлаар явж ирсэн ч, улсын хэмжээнд 174 мянган хүүхэд цахимаар хичээлээ авч чадахгүй байгааг албаны хүмүүс  сануулсан. Үүнээс үүдэн хичээлийн хоцрогдол 70-80 хувьтай байгааг мөн багш нар нуусангүй.

Иймд өнөөгийн нөхцөл байдал буюу бүх нийтийн хөл хориог сулруулж, зарим нэг бизнес, үйлчилгээний газрыг нээхтэй холбогдуулан бэлтгэл хангаж байгаа үйл ажиллагааны явцтай уялдуулан УОК, Засгийн газар хичээлийг танхимаар хичээллүүлэх эсэхийг эцэслэн шийдэх юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.