Хүчтэй газар хөдлөлтийн үеэр Токиогийн Олимпийн нүсэр барилгууд ажирсангүй өнгөрлөө


Токиогийн Олимпод зориулан бүтээн босгосон нүсэр барилга буюу стадионы барилгууд 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд азаар өртсөнгүй.

Хөрвүүлж, боловсруулсан О.Анар

2021 оны хоёрдугаар сарын 16.

ТОКИО.

Хоёрдугаар сарын 13-ны бямба гарагт Японы Хоншюү буюу төв арлын зүүн хойд Фүкүшима муж болон Мияги мужийн эрэг орчимд 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүга Парламентын доод танхимын төсвийн хэлэлцүүлгийн үеэр мэдэгдсэн. Газар хөдлөлтийн улмаас 12 иргэн хүнд бэртэж, 150 гаруй хүн харьцангуй хөнгөн бэртэл авсан аж.

Хурдны галт тэрэгний зам болон автомашины хурдны замуудад цуурал хагарал үүсч эвдэрсэн байна. Гэсэн ч, Токиогийн Олимпод зориулсан бүтээн босгосон нүсэр барилга буюу стадионы барилгууд 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд азаар өртсөнгүй. Олимпийн тоглолтод зориулж босгосон гурван ч том барилга газар хөдлөлт болсон Хоншюү арал дээр байрлаж байгаа аж.

Фүкүшима хотод “Азүма Бейсбол Стэдиум” хэмээх нэг стадион байрладаг бөгөөд тэнд бейсболын болон газрын теннисийн тэмцээн зохион байгуулагдахаар төлөвлөсөн байгаа юм. Тус Фүкүшима мужаас “Токио-2020” Олимпийн наадмын бамбарыг асаах ёслол эхлэх ёстой байсан. Гэсэн ч коронавирусын цар тахлын улмаас “Токио-2020” зуны Олимпийн наадам тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байгаа билээ.

Хамгийн сүүлд хамгийн хүчтэй газар хөдлөлт Япон улсад одоогоос арван жилийн өмнө буюу 2011 оны гуравдугаар сард бүртгэгдэж байсан удаатай. Харин, цар тахлын улмаас хойшлогдсон энэ цаг үед ийм хүчтэй газар хөдлөлт болсон нь бас цаанаасаа “аз нь ивээсэн хэрэг” гэж талархах хүмүүс ч байгаа юм.     

землетрясения япония и стадион-н зурган илэрц

Харин, хоёрдугаар сарын 15-ны өдөр 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт дахин болсон. Хамгийн хүчтэй чичирхийлэлт орон нутгийн цагаар өдрийн 13:28 цагт Хоншюү арлын төв хэсэгт орших Вакаяма мужийн нутаг дэвсгэрт мэдрэгдсэн байна.

Газар хөдлөлтийн улмаас гарз хохирол амссан бүс нутгийн ард иргэдийн амьдралыг өмнөхийн адил хэвийн гольдролд нь оруулахын тулд Японы Засгийн газар, орон нутгийн удирдлагууд шаардлагатай бүхий л тусламжийг үзүүлнэ хэмээн Ёшихидэ Сүга Ерөнхий сайд мэдэгдэж, аль хэдийнэ сэргээн босгох арга хэмжээг авч эхлээд байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.