Тавантолгойн сайжруулсан “САЙН” түлш гурилын хольцтой юу?


Энэ талаар ergelt .mn сайтын сурвалжлах багийнхан нийгэмд цочим мэдээлэл баримттай дэлгэжээ.

Өөрөөр хэлбэл түлшний барьцалдуулагч тусгай үнэтэй бодисын оронд “Алтан Тариа” гурилыг их хэмжээгээр худалдан авч ашигласан байж болзошгүй тухай үүнд дурдсан аж.

Хятадаас өндөр үнээр худалдан авдаг гэдэг утгаараа төсөвт их хэмжээний мөнгө суулгуулж, тэрхүү төсвийн мөнгийг дундаас нь “угаах” хэлбэрээр их мөнгө гувчуулж байж магад талаар тухайн компанийн гүйцэтгэх захирал “По” М.Ганбаатарыг холбогдох газрууд шалгаж эхэлж байгаа бололтой.

Өмнөх 2019 онд бага байсан Нийслэлийн утаа энэ жил яагаад эрс нэмэгдсэн нь гурилтай холбоотойг учир мэдэх хүмүүс нуусангүй. Хэдийгээр тус түлшнээс үүдэн “угаартаж” үхэх тохиолдол энэ жил бараг гараагүй ч, эсрэгээрээ утаа нэмэгдсэн үзэгдэл Нийслэлчүүдийн анхаарлыг ихэд татаад байгаа юм.

“Тавантолгой Түлш” ХХК нь түүхий эдээ 13 тэрбум төгрөгөөр худалдан авдаг ч, жилдээ 73 тэрбум төгрөгийн орлоготой, 82 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг аж.

Тусгай барьцалдуулагч бодисын оронд хямд үнэтэй гурил ашиглаж байсан нь ил болсон  ч, тус компанийн үйлдвэр дээр эрдэнэт хүний амь харамсалтайгаар үрэгдсэн ноцтой гэмээр харамсалтай үйл явдал саяхан 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гарсан. Цэл залуухан 22 настай М.Амар гэх тэрхүү “талийгч” залуу барьцалдуулагч бодисыг боловсруулдаг тогоог цэвэрлэж байх явцдаа хэн нэгний хайхрамжгүй үйлдлээс болж амиа алдсан талаар өнөө хэр нь хууль хяналтын байгууллагын зүгээс холбогдох хүнийг болон гүйцэтгэх захирал М.Ганбаатарын хамт шалгаж эхлээд байна. Асуудал хэрхэн шийдэгдэхийг харах л үлдлээ.

Эх сурвалж: ergelt .mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.