Баярын өдрүүдээр бүртгэгдсэн гэмт хэргийн тоо буурсангүй


Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2020.02.14/ нийт 1206 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 1145 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 157 байжээ. Мөн хулгайлах гэмт хэрэг хоёр, гэмт хэргийн шинжтэй 37 үйлдэл бүртгэгдсэн аж.

Согтуугаар автомашин жолоодсон 54, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 80, хүний биед халдсан 48, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 65 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 234 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 84 тохиолдол гарчээ.

Тэгвэл хоёрдугаар сарын 13-н буюу шинийн хоёрны өдөр цагдаагийн байгууллагад нийтдээ 1115 гомдол мэдээлэл ирснээс 162 нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага байснаас гадна 208 хүн эрүүлжүүлэгдэж, 51 хүн согтуугаар автомашин жолооджээ. Харин шинийн нэгний өдөр буюу хоёрдугаар сарын 12-ны өдөр нийт 1110 гомдол мэдээлэл ирснээс гэр бүл хүчирхийллийн 200 дуудлага ирж, согтуугаар автомашин жолоодсон 43 тохиолдол, эрүүлжүүлэгдсэн 242 хүн байжээ.

Эх сурвалж: Б.Мөнгөнтамир /news.mn/

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.