Нийслэлд гацсан иргэдийг буцаах хугацааг сунгалаа


Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэдийг хүсэлтийнх нь дагуу нутаг буцаах хугацааг нэг хоногоор сунгалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар НОК-ын цахим хурлын үеэр энэ тухай НОБГ-ын дарга, дүүргүүдийн Онцгой комиссын удирдлагуудад мэдэгдээд, энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарахыг онцлов.

Нийслэлд гацсан иргэдийг буцаах ажил энэ сарын 5-9-нийг хүртэл зохион байгуулагдахаар төлөвлөж байсан юм. Иргэдийн хүсэлтийн дагуу зорчих хөдөлгөөнийг нэг хоногоор сунгаснаар уг ажил өнөөдрөөр дуусч байгаа юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.