“Цөөвөр” хэмээх төмөр үхэр жилийн зүг мөр гаргах болон суудлын заслын зурхай


Шинийн нэгний өглөө мөр гаргахдаа:

ГАЛ СУУДАЛ

Галд суусан хүмүүн нэгэн шанага галын цогийг авч гэрээсээ зүүн өмнө зүг есөн ес наян нэгэн алхам газар нүх малтаж булаад урд талаасаа буцаж ирнэ.

 “Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн урд /цог хийморь/ зүгт зүгээ гаргаад, зүүн хойд зүгт гал гарган хаяж, цас усаар унтраагаад урд /буян хишиг/ зүгээс гэртээ ирнэ. Сундуй, Цэнд уншуул.

ШОРОО СУУДАЛ

Шороонд суусан хүмүүн гэрийн хүрээний шорооноос нэгэн хэсгийг авч баруун зүг чиглэн мөн есөн ес наян нэгэн алхам газар очиж овоолон асгаад, баруун урдаас эргэж ирнэ.

 “Ум бадма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, баруун хойд /эмийн/ зүгт зүгээ гаргаад, чулуу, шороо, шавар зүүн, зүүн урд зүгт хаяж, нар зөв баруун урд /буян хишиг/ зүгээс гэртээ ирнэ. Саейнинбо уншуул, Сац 1000 дэлс. Газар усаа тахь.

ТӨМӨР СУУДАЛ

Төмөрт суусан хүмүүс есөн хэсэг төмрийн үртэс өөдөс авч гэрээсээ баруун урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар цацаад баруун талаасаа ирнэ.

 “Ум радна дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, баруун урд /цог хийморь/ зүгт зүгээ гаргаад, төмөр эдлэлийн зүйлд хүрч, тарнийн галд урьж, хойд урд зүг рүү, баруун /буян хишиг/ зүгээс гэртээ ирнэ. Сундуй, Жадамба, Дашзэвэг, Дүгэр уншуул. Мэсний хариулга хийлгэх сайн.

ОГТОРГУЙ СУУДАЛ

Огторгуйд суусан хүмүүс хөх бөс даавууны өөдөс, цуудсыг модонд торгоож бариад гэрийн зүүн хойд зүг рүү есөн ес наян нэгэн алхам газарт хатгаад баруун хойноосоо ирнэ.

 “Ум пагма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн хойд /цог хийморь/ зүгт зүгээ гаргаад, салхи шуурга, шороо чулуунаас үл гэмтэнэ гээд цаас урж зүүн зүгт хаяж, баруун хойд /буян хишиг/ зүгээс гэрт ирнэ. Сундуй, Алтангэрэл, Намхайнинбо, 13 сан уншуул.

УС СУУДАЛ

Усанд суусан хүмүүс нэг аяга ус авч гэрээсээ зүүн тийш есөн ес наян нэгэн алхам газарт цацаад гэрийн хойноос ирнэ.

“Ум гарма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн урд /эмийн/ зүгт зүгээ гаргаад, баруун зүгт ус асгаж, цасан дээр алхлан, нар зөв тойрч хойд /буян хишиг/ зүгээс гэртээ ирнэ. Лүмбүмгарав, Лүйвангон, Шавдаг дором уншуул. Газар усаа тахь.

УУЛ СУУДАЛ

Ууланд суусан хүмүүс гэрээсээ баруун хойд зүг рүү гарч есөн ес наян нэгэн алхам газар хэсэг чулуу овоолж, зүүн хойноос ирнэ.

“Ум будда дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад,баруун хойд /цог хийморь/ зүгт зүгээ гаргаад, шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, цаас хийсгэн, шороо хөдөлгөөд, зүүн хойд /буян хишиг/ зүгээс гэртээ ирнэ. Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан уншуул. Шүтдэг газар орноо тахь.

МОД СУУДАЛ

Модонд суусан хүмүүс таван зүйлийн өнгийн даавууны өөдөс, цуудсыг утсаар хэлхэж гэрийн хойд зүгт есөн ес наян нэгэн алхам газар бут сөөгөнд уяад гэрийнхээ зүүн хойноос ирнэ.

 “Ум базар дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн урд /эмийн/ зүгт зүгээ гаргаад, модон эдлэл, үртэс, шүдэнз хугалан баруун урд, хойд зүгт хаяж, зүүн /буян хишиг/ зүгээс гэртээ ирнэ. Энэ жил огторгуйн хар нохойн ам цог хийморийн зүгт гарч буй тул эмийн зүгт гар. Нит, Ариун сан уншуул. Усан балин өргө.

ХИЙ СУУДАЛ

Хийд суусан хүмүүс шувууны өд тэргүүтэн хөнгөн хийсдэг эдийг авч гэрийнхээ урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар очиж хийсгээд зүүн урдаас ирдэг байсан ажээ.

“Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, урд /цог хийморь/ зүгт зүгээ гаргаад, цаас хийсгэн баруун хойд зүгт хаяж, нар зөв тойрон зүүн урд /буян хишиг/ зүгээр гэртээ ирнэ. Сундуй, Цагаан шүхэрт уншуул. Суварга босго. Тахилгатай газар орныг тахь.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.