НОК-ын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэнг Р.Чингисээр солино


Сүүлийн өдрүүдэд Нийслэлийн онцгой комиссын хийж, хэрэгжүүлж байгаа ажил нь туршлага дутсан, хариуцлагагүй, уялдаа холбоогүй ажиллаж байгаа нь НОК-ын Шуурхай штабыг ахалж байгаа Ж.Сандагсүрэнтэй шууд холбоотой гэж үзэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг чөлөөлөх чиглэл өгсөн талаар бид мэдээлсэн.

Хотын даргын нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэнг чөлөөлж, түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Р.Чингисийг томилохоор болжээ. Ж.Сандагсүрэн нь Хотын дарга Д.Сумъяабазарын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор 2020 онд томилогдож ажиллаж байгаа бөгөөд Хотын даргын нэгдүгээр орлогч Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабыг ахалдаг зохицуулалттай. Сүүлийн өдрүүдэд Нийслэлийн онцгой комиссын хийж, хэрэгжүүлж байгаа ажил нь туршлага дутсан, хариуцлагагүй, уялдаа холбоогүй ажиллаж байгаа нь НОК-ын Шуурхай штабыг ахалж байгаа Ж.Сандагсүрэнтэй шууд холбоотой гэж үзэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг чөлөөлөх чиглэл өгсөн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл Засгийн газар, Хотын даргын түвшинд Ж.Сандагсүрэнг нэгдүгээр орлогчоос чөлөөлж, Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор томилж, уг албанд байсан Н.Баярчимэгийг төлөөлөгч болгож байгаа аж.  Харин Ж.Сандагсүрэнгийн оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Р.Чингисийг томилж, Хотын даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор томилохоор болсон байна.

Нийслэлд халдварын тоо, тархалтыг бууруулж, голомтоо хумихын тулд хариуцлагатай, туршлагатай, цэргийн хүн хэрэгтэй гэж үзсэн учраас ийн Ерөнхий  сайд, Хотын дарга нар Р.Чингисийг томилохоор тохиролцжээ. Ингэснээр өмнөх туршлагуудаас харж байхад эрх барьж буй нам Хотын орлогч нарыг ихэнхдээ дотроо томилдог байсан, МАН нэг удаа Хотын даргаар Су.Батболдыг гаднаас томилж байсныг эс тооцвол одоо ч гэсэн Хотын дарга зургаан орлогчтой бөгөөд бүгдээрээ НИТХ-ын төлөөлөгчид бөгөөд давхар орлогчоор ажилладаг юм. Хэрэв Р.Чингисийг Хотын даргын орлогчоор томилбол төлөөлөгч бус гаднаас томилогдож буй анхны тохиолдол болж магадгүй юм.

Р.ЧИНГИС ГЭЖ ХЭН БЭ?

Р.Чингис хурандаа цагдаагийн угшилтай нэгэн. Түүний аав Ренцэндорж мөн хурандаа цолтой нэгэн байсан бөгөөд Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байжээ. Р.Чингис цагдаагийн байгууллагад олон жил ажиллаж байгаа бөгөөд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг олон жил удирдсан, ЦЕГ-ын даргын томилгоо яригдах бүрт түүний нэр дурдагддаг. Тиймээс ч улс төрийн хүрээнд түүнийг MCS болон АПУ компанитай холбодог баталгаагүй мэдээллүүд хөвөрдөг. Тэрбээр ЦЕГ-ын дарга, дэд даргаар ажиллаж байгаад сүүлд Европын нэг улсад Элчин сайдаар томилогдох нь гэсэн яриа гарсан ч тэгсгээд намжсан байдаг.

Р.Чингис 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, 2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийг төгссөн бөгөөд ажлын гараагаа Эрүүгийн цагдаагийн газрын төлөөлөгчөөр эхэлж байжээ. Улмаар Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар томилогдон ажилласан байна. 2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийг төгссөн. 2012 онд ЦЕГ-ын дэд дарга, удалгүй Цагдаагийн академийн захирлаар ажиллаж байжээ.

Ш.ЧИМЭГ (news .mn)

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.