КОРОНАВИРУСЫН халдварын эрт үеийн гол ДӨРВӨН ШИНЖ ТЭМДЭГ


Гурав дахь шинж тэмдэг бол — оюуны санааны хувьд баримжаагаа алдах буюу самгардах.

Хөрвүүлж, боловсруулсан О.Анар

2021 оны хоёрдугаар сарын 09.

Коронавирусын халдвар нь өвчтэй хүнээс эрүүл хүнд найтаах, ханиалгах, ярих үед шүлсний дуслаар агаараар дамжин халдварладаг. Мөн хүрэлцэх замаар халдах магадлалтай.

Халдварын шинж тэмдэг нь хүн болгонд харилцан адилгүй илэрнэ.

Ерөнхий шинж тэмдгүүдийг дурьдвал:

  • Халуурах;
  • Ханиад хүрэх, биеийн тамир тэнхээ ерөнхийдөө сулрах, толгой өвдөх, булчин шөрмөсөөр өвдөх;

Өвчин нь дунджаар 5 хоног орчим үргэлжлэх ба хэрэв биеийн халуун буурахгүй удаан үргэлжилбэл хүндрэл үүсч болзошгүй юм.

Хүндрэлийн үед:

  • Хатгаа авах буюу уушгины үрэвсэл;
  • Тархи нугасны үрэвсэл, менингит (тархины гадна хавдар);
  • Жирэмсний хүндрэл, ургийн хөгжилд эмгэг үүсэх;
  • Архаг хууч өвчин даамжрах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

covid-19 virus symptoms-н зурган илэрц

Их Британийн болон Канадын эмч мэргэжилтнүүд коронавирусын эрт үеийн дөрвөн шинж тэмдэгийг нэрлэсэн талаархи мэдээлэл байна.

Коронавирусын халдвар авсан таван хүн тутмын нэгэнд нь хоолны дуршил буурах, дотор муухайрах, бөөлжиж огиулах, хоол боловсруулах эрхтний өвчлөл гэсэн шинж тэмдгүүд илэрсэн байгааг онцолж байна.

Эдгээр шинж тэмдгүүд нь коронавирусын халдвар авсан өвчтөн болгонд илэрнэ гэсэн үг биш гэдгийг Канадын Альбертийн Их Сургуулийн эрдэмтэн, эмч Митч Уилсон бас санууллаа.

Гэсэн ч, дээрхи шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрвэл тоохгүй орхиж болохгүй,  харин эмч, эмнэлгийн байгууллагад хандахыг анхааруулав.

Коронавирусын бас нэг эрт үеийн шинж тэмдэг нь Коньюнктивит (Conjunctivitis) буюу нүдний салст бүрхэвчийн үрэвсэл юм байна. Гэсэн ч, энэ нь зөвхөн халдвар авагчдын 3%-д нь л илэрсэн аж.

covid-19 virus symptoms eyes-н зурган илэрц

Мөн үе үе суулгалт өгөх нь халдварын анхны шинж тэмдгүүдийн нэг байх магадлалтай юм байна.

Гурав дахь шинж тэмдэг бол — оюуны санааны хувьд баримжаагаа алдах буюу самгардах. Энэ нь, коронавирусын халдвар авч эдгэрсний дараагаар хэдэн сараар ч хамаагүй үргэлжлэх талтай бөгөөд халдварыг танин мэдэх нэг шалтгаан гэнэ. Самгардлын үед хүний уураг тархи нь өвчин хүнд, хөнгөн туссанаас үл хамааран янз бүрийн түвшинд гэмтдэг болохыг эрдэмтэд онцлон тэмдэглэв.

Дөрөв дэх шинж тэмдэг бол — ядарч сульдах. Ядарч сульдах шинж тэмдэг нь коронавирусын халдвар авсан хүний хоёр дахь хүн бүрт илэрдэг байна. Учир нь, коронавирус нь хүний дархлааг “сульдуулдаг” бөгөөд арван долоо хоног үргэлжилдэг болохыг Английн Дублин хотын Тринити Их Сургуулийн эрдэмтэд тогтоожээ.

Өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлчээр Олон Улсын Арьс Судлалын Нийгэмлэгүүдийн Холбоо, Америкийн Арьсны Өвчин Судлалын Хүрээлэнгийн эрдэмтэд “COVID-19”-ийн халдвар нь хөл, гарын салаагаар юм туурч, арьсанд цочрол өгдөг болохыг мөн олж тогтоож байсан.

Коронавирусын халдвар авсан гэж оношлогдсон олон өвчтөнд хожим нь гар, хөлнийх нь арьс улайж хавдсан, бүр хөлийн тавхай нь хүртэл цэврүүтсэн мэт хавддаг шинж тэмдэг илэрсэн байна. Энэ шинж тэмдэг нь хөлдөлттэй нэлээд төстэй байгаа бөгөөд үргэлжлэх хугацаа нь нэгээс дөрвөн долоо хоног ажээ.

Зарим хүмүүсийн хувьд энэ шинж тэмдэг нь хэдэн сарын турш үргэлжилсэн байна. Ийм шинж тэмдэг нь чухам ямар шалтгаантай болохыг судалж эхэлсэн ба судалгааны шатанд байгаа юм байна.

2020 оны долоодугаар сард Испанийн эрдэмтэд коронавирусын анхны шинж тэмдгийг олж илрүүлэх судалгааныхаа үеэр хэд хэдэн өвчтөнд амны хөндийн салст бүрхэвчийн үрэвсэлтэй байгааг олж тогтоож байсан. Өөрөөр хэлбэл, амны хөндий, буйл үрэвсэж, улайлалт өгч, тууралт гардаг юм байна. 

covid-19 virus symptoms-н зурган илэрц

Коронавирусын халдвар авсан өвчтөнг зөвхөн эмчийн хяналт зааврын дагуу эмчлэх ёстой бөгөөд дур мэдэн эм бэлдмэл, антибиотик хэрэглэхгүй байхыг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна. Шинжилгээнд хамрагдаж, онош тогтоосны дараа тухайн өвчтөнд тохирсон эмчилгээний тусгай схемийг боловсруулсны үндсэн дээр эмчилгээг удирдан явуулна.

Өвчтөн нь хэвтэрийн дэглэм сахиж, хоол ундаар дамжуулан шим тэжээл авна. Ялангуяа, халуун бүлээн шингэн зүйл уух хэрэгтэй.

Эмчилгээний эхэн үед антибиотик хэрэглэх маш том алдаа гэдгийг санаарай.

Антибиотикууд нь вирусыг дарангуйлах чадваргүй бөгөөд хүний биеийн ердийн ашигтай микрофлорт сөргөөр нөлөөлдөг. Антибиотикийг зөвхөн эмчийн заавраар уух ба зөвхөн бактерийн халдвараас үүдэлтэй хүндрэлийн үед л хэрэглэнэ. Хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд бактерийн эсрэг эм уух нь аюултай бөгөөд ашиггүй зүйл гэдгийг санаарай.

Хэрэв халдвар авсан бол гэрээсээ гаралгүй, дэглэм сахиж, хариуцлагатай байж, хүрээлэн буй орчин, нийгэмд эрсдэл үүсгэж болохгүй гэдгийг олон улсын эрдэмтэд, мэргэжилтнүүд сануулсаар байна.  

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.