“Эх орны цэрэг” яруу найргийн наадмын тэргүүн байрыг ЖАНЖНЫ СЭЛМЭЭР шагнана


Монгол Улсын Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110 жилийн ой, орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтан зохион байгуулах “Эх орны цэрэг” яруу найргийн наадмын удирдамжийг танилцуулж байна

Нэг. Зорилго

Монгол Улсын Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110 жилийн ой, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд цэрэг эх орны сэдэвт  яруу найргийн өв санг баяжуулах, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, ард иргэд, цэрэг дайчид, хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд оршино.

Хоёр. Хугацаа

  1. Яруу найргийн наадамд оролцох бүтээлийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл tsergiinchuulga.1932@gmail.com цахим хаягаар хүлээн авна.
  2. I шатны шалгаруулалтыг  2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр,
  3. II шатны шалгаруулалтыг 03 дугаар сарын 10-ны өдрийн 13.00 цагт зохион байгуулна. 

Гурав. Зохион байгуулах журам

Наадамд оролцох яруу найрагчид цэрэг-эх орны сэдэвт 2-3 шинэ бүтээлээ 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл tsergiinchuulga.1932@gmail.com цахим хаягаар болон 99299634, 89074727, 51-260423 дугаарын утсаар холбогдон ирүүлнэ.

Дөрөв.Тавигдах шаардлага

Наадамд ирүүлэх шүлгүүд нь цэрэг-эх орны сэдэвтэй, шинэ бүтээл байна.

Тав. Наадмын зохион байгуулалт

Яруу найргийн наадмын I шатанд ирүүлсэн бүтээлүүдийг зөвхөн шүүгчдийн бүрэлдэхүүн хэлэлцэж, II шатанд 25 найрагчийг шалгаруулна.

II шатанд шалгарсан яруу найрагчид 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 12.00 цагт сугалаа сугалан, унших дарааллаа тогтоож, 3 үе шаттайгаар шүлгээ уншина.

Яруу найрагчдыг үе бүрт онооны дарааллаар хасагдах байдлаар шалгаруулна.

Зургаа. Шагнал, урамшил

  • Тэргүүн байр – 1  /Өргөмжлөл, 2,000,000 төгрөг, Жанжны сэлэм/
  • Дэд байр – 1 /Өргөмжлөл, 1,500,000 төгрөг/
  • Гуравдугаар байр - 1  / Өргөмжлөл, 1,000,000 төгрөг/
  • Тусгай байр - 2  / Өргөмжлөл, тус бүр 400,000 төгрөг/
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.